Үндэсний сэтгүүл зүйн өдрөөр 108 сэтгүүлч “Тэргүүний залуу сэтгүүлч”-ээр шагнууллаа
Монгол Улсад Үндэсний Сэтгүүлзүйн салбар үүссэний 107 жилийн ой, хэвлэл мэдээллийн ажилтны өдрөөр 108 залуу сэтгүүлч 99 жилийн түүхтэй Монголын Залуучуудын Холбооны “Андын Гэрэгэ”-гээ, энгэнрийн тэмдгээ гардан авч, гишүүнчлэлээр бүртгүүллээ.
Сэтгүүл зүйн салбар нь нийхмийн харилцаанд тэргүүлэгч байр суурьтай байсаар ирснийг 107 жилийн түүр гэрчлэх бөгөөд нийхмийн үнэт зүйлийг ил болгон сэтгэн илжүүлж, урлаж, ухааруулах суу билигт илч нь сэтгүүлчид билээ.
Энэ өдөр мөн Монголын Залуучуудын холбоо салбартаа үнэт зүйл, үйл хэргээрээ тэргүүлсэн залуу сэтгүүлчдэд “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгийг гардуулсан бөгөөд цаашид байгууллагууд дээрээ “Залуу Сэтгүүлчдийн Зөвлөл”-ийг, мөн “Залуу Сэтгүүлчдийн Холбоо”-г хамтран байгуулж Монгол Залуу Иргүнийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын үйл хэрэгт зорилго нэгдлээ.
Монголын Улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, бүтээж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууддаа “Үндэсний Сэтгүүлзүйн Өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүье.