Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Ө.Лхагвабаяр: Улс төрийн бүх нам, эвсэлээс судалгаа авч байгаа
Фото

Ө.Лхагвабаяр: Улс төрийн бүх нам, эвсэлээс судалгаа авч байгаа

coolНийтэлсэн: cool03/19/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ө.Лхагвабаяр: Улс төрийн бүх нам, эвсэлээс судалгаа авч байгаа


Цагдаагийн байгууллага улс төрийн судалгааг авч байна гэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн эргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяраас тодрууллаа.

– Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2020 оны 03 дугаар сарын 17ны өдөр “Цагдаагийн байгууллага улс төржиж, нам, эвсэлд ажиллаж байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид зөвхөн манай намын судалгааг авч байна” гэсэн мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээллийн талаар тодруулга өгнө үү?

– Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэл, зорилгыг тодорхойлдог.

Нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ хийснээр гэмт хэрэг, зөрчлийн бодит байдал, гэмт хэрэг, зөрчлийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тогтоохын зэрэгцээ ялангуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг гэж ойлгож болно.

Мөн судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай, үр дүнтэй байдлыг хангахад нэн шаардлагатай обьектын болон субьектийн биечилсэн судалгааг холбогдох хууль, журмын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн дэмжлэг туслалцаанд тулгуурлан хийдэг.

Энэхүү судалгаа нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс өөр өөр найруулгатай бичигдсэн хэдий ч ээлжит сонгуулийн үед нийтийн хэв журам хамгаалах, сонгуулийн үүр болон сонгогч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс л хийгдэж байгаа судалгаа гэдгийг иргэд Та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ судалгааг дан ганц Ардчилсан намаас бус бусад бүх нам, эвсэлд хүргүүлэн авч байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас биечилсэн судалгааг Цагдаагийн албаны тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу авч, үйл ажиллагаандаа ашигладаг. Тухайлбал,

Цагдаагийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлд “Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах”, мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд “Гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа” хийх талаар тус тус хуульчилж өгсөн.

– Цагдаагийн байгууллагаас хийж буй энэ удаагийн судалгааг ч дээрх хууль, журмуудад заасанчлан анх удаа бус шинэчлэн баяжилт хийж байгаа гэж ойлгож болох уу?

– Тийм ээ, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын нийслэлд хэсгийн байцаагч, орон нутагт хэсгийн төлөөлөгч бүр энэ судалгааг хуульд заасан хугацаанд авч, шинэчлэн баяжилт хийдэг. Энэ нь иргэд Та бүхэнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм.

– Цаг гаргаж тайлбар өгсөнд баярлалаа.

ЦЕГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.