Удамшсан авъяасаа ургуулж яваа гавъяат
Драмын театрын сайхан хүүхнүүдийн нэг бол МУГЖ Ж.Оюундарь.
Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин тэрээр аавынхаа авьяасыг үргэлжлүүлж яваа нэгэн. Тэрээр жүжиглэх ур чадвараараа театртаа толгой цохидог. Мөн даруу төлөв, шулуухан зантай тул хамт олныхоо хайр хүндлэлгийн хүлээсэн чадварлаг нэгэн.
Жүжигчин бүсгүй хувийн амьдралын тухайд оройтож гэр бүлийн амьдрал зохиосон билээ. Ээжийн бурхан, эмээгийн баяр баясгалан болсон хүүгийнх нь аав АНУ-д ажиллаж, амьдардаг гэнэ лээ.
Ж.Оюундарийн ээж Ө.Уранчимэг насаараа драмын театрт нүүр хувиргагч мэргэжлээр ажиллаж байсан буурай. Алтан үеийн алдартнуудтай хамгийн дотно, ойрын зөвлөгч нь ч байсан гэдэг
Д.Жамсранжав агсны анхны хань, мэргэжил болоод алдар нэрийн талыг нь нуруундаа үүрч явсан Ө.Уранчимэг гуай гарын таван хуруу шиг таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө бүгд сайн, сайхан амьдарч яваа.
Буянтай ээжийн таван хүүхдээс урлагаар замнасан нь ганц Ж.Оюундарь хатагтай.
Тиймээс охиныхоо тоглосон жүжиг, кино бүрийг алгасалгүй үзэж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг цорын ганц үнэнч шүүмжлэгч нь гэж байгаа.