Г.Угалзцэцэгийн дүрсгүйтэл
Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ Гамбагын Угалзцэцэг тун чиг дүрсгүй нэгэн ажээ.
Тэрээр өөрийнхөө цахим хуудсанд дэрээрээ даашинз хийж, оруулсан нь олон хүний анхаарлыг татаад байгаа юм.
Г.Угалзцэцэг “Нойр хүрэхгүй байгаа болохоор дэрээрээ даашинз хийж өмсөв” гэсэн байна.
Дашрамд дуулгахад, түүнийг хүмүүс Үнсгэлжин гэж дууддаг. Харин тэрээр уг хочдоо ихэд эгдүүцдэг гэсэн шүү.