А.Сүхбатын экс эхнэр Н.Гарамханд өнгө засчээ
УИХ-ын гишүүн, даяан аварга А.Сүхбат отгон гэргий болж явсан Н.Гарамханд бүсгүй төрхөмдөө буцаад жил орчмын нүүр үзэж буй.
19-хөн насандаа А.Сүхбатад толгойгоо эргүүлүүлж, хоёр хүүг нь төрүүлж өгсөн тэрээр өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч байна.
Салалтынхаа дараа нэг хэсэг сэтгэл санааны байдлаас болж бага зэрэг жин нэмж, өнгө алдаж хэсэгтээ гундуухан явсан.
Гэвч тэрээр залуу насны ааг омгоор эргэн өөрийнхөө үзэсгэлэн гоог дахин олж авчээ.
Өдгөө 27 настай Н.Гарамханд бүсгүйд даян аварга А.Сүхбат салахдаа Туул голын эрэг дагуу орших Хан ресурс хотхонд дөрвөн өрөө байр авч өгсөн гэдэг.
Тэндээ хоёр хүүтэйгээ амьдардаг Н.Гарамхандыг эргүүлэх эрчүүд нэлээд байдаг ч, тэрээр дараагийн амьдралдаа бэлэн биш байгаагаа илэрхийлээд “буцаадаг” гэсэн.
Бага балчираасаа спортоор хичээллэсэн Н.Гарамханд А.Сүхбат аваргын хэд хэдэн бүсгүйн дунд амьдардаг, хүүхдүүд нь нэг жилд хэдэн сарын зайтай төрдөг байдлыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ байхгүйн улмаас салсан гэдгийг ойрын эх сурвалжууд хэлж байлаа.
Дашрамд дуулгахад, А.Сүхбат өдгөө хоёрдахь эхнэр гэгддэг Ж.Содномцэрэн хэмээх бүсгүйтэйгээ хамтран амьдарч байгаа юм байна. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.