Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Ооч сахлын учир
нийтлэлчид

Ооч сахлын учир

Эрхэм админBy Эрхэм админ05/20/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ооч сахлын учир

Манжийн эзэрхийллийн үед монголчууд тэдэнтэй “бэлгэдлийн дайн” хийсээр ирсэн билээ. Миний бодлоор энэ бэлгэдлийн дайны үр дүн нь Монголын ялалтаар Манжийн мөхөл сүйрлээр өндөрлөсөн юм.

Олны хамгаас сайн мэдэх нь монгол тулганы тотгыг Манжийн сүлд хэрээн хошуугаар дүрслэхэд нь айлын эзэгтэй нарын үсний заслыг Хангардийн далавч шиг болгож, хэрээний омгийг дарсан билээ.

Тэгвэл Манж гүрэн хүний олноор эзэрхийлэх санаа агуулж, байхад нь монгол мэргэд эр хүний уруул доорх ооч сахлыг “онгон сахал” хэмээн дархалж, хөндөхийг хориглож, гэрийн эзэн монгол эр хүн болгон оочиндоо сахал тавьж, “толгойн үс олон ч тонгоргоор ганц л хусна, оочин сахал цөөхөн ч, онгон хэвээрээ үлдэнэ” хэмээн тарни шившлэг шиг юм болгоод “нуган үрсийн аргамжаа” хэмээн цолложээ.

Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүүхдийг аюул осол, өвчин эмгэгээс хамгаалах, амийг нь эрсдүүлэхгүй байлгах бэлгэдэл болгожээ. Тэгээд монгол өвгөд юм бодохлоороо оочин сахлаа имрэн суудаг нь нэг талаас “хүн амын тооллого” шиг юм хийж буй хэрэг. Нөгөө талаас үр хүүхдүүдээ хэрхэн өөд татаж, өрх гэрийн сүлд хийморийг бадраах тухай бодолхийлж буй хэрэг ажгуу. Монголчууд дэлхийг эзлэхдээ хэзээ ч хүний олноор түрээ барьж байгаагүй, “олноос олон гарз, цөөнөөс цөөн гарз” гэдэг зарчимтай байсан болохоор энэхүү чанадын чанд дохио буюу кодоо оочин сахалдаа, өөрөөр хэлбэл, онгон сахалдаа шингээн товчилжээ [кодолжээ].

С.Дулам

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Сураг алдарсан Б.Батмаа манай дуранд

04/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.