Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Найтаахад бурхан өршөөг гэж хэлдгийн учир
Зөвөлгөө

Найтаахад бурхан өршөөг гэж хэлдгийн учир

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/21/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрт цагт гэнэ.Нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ.Учир явдлыг мэдсэн хувилгаан өнөөх айлруу чөтгөртэй хамт явахаар шийдэж газар хороох зуураа өнөөх 2 нэлээдгүй зүйлийг ярилцан явтал чөтгөр хувилгаанаас “Чи юунаас айдаг вэ” гэхэд хувилгаан хэсэг дуугүй явснаа “би аагтай цай, тарган хонины махнаас л айдаг даа.

Харин чи юунаас айдаг вэ?” хэмээн чөтгөрөөс асуухад чөтгөр “би алтан харганаас үнхэлцгээ хагартал айдаг” гэж хариулав.Ийнхүү ярилцан явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр “Хувилгаанаа чамайг энэ айлд суухад хүүхэд нь найтааж юуны магад.Тэгвэл чөтгөр өршөөг гээд хэлчхээрэй” гэхэд сэжиг авсан хувилгаан дотроо “хэлж, ярьж буй зүйлдээ анхаарахгүй бол болохгүй нь бололтой” гэж бодоод өнөөх айлруу чөтгөрийг дагуулан орлоо.Ингээд хувилгаан, чөтгөр 2 өнөөх айлд хоол, цай эргүүлэн суух зуур гэрийн хойморт аавынхаа өвөр дээр суусан хүүгийн царай нь барайж ирснээ найтааж орхив.

Хувилгаан хурдхан “бурхан өршөөг” гэхэд хажууд нь суусан чөтгөр бага зэрэг уцаарлангуй төрх гарган суутал хүү дахин нэг найтаах нь тэр.Яг энэ үед хувилгаан амандаа цай балгачихсан суусан тул чөтгөрт боломж олдож “чөтгөр өршөөг” хэмээн хэлж орхив.Үүнтэй зэрэгцэн аавынхаа өвөр дээр суусан хүү ч ухаан алдан унаж сүнс нь чөтгөрийн мэдэлд очих нь тэр.Чөтгөр ч өнөөх айлаас ухасхын гарахад хувилгаан ч мөн түүнийг даган гараад “сүнсийг нь авч чадав уу” гэхэд чөтгөр “авах нь авлаа чи харин түрүүн яагаад бурхан өршөөг гээд хэлчихвээ.Түүнээс чинь болж баахан бурхан хүүг тойрч суучхаад сүнсийг нь өгөхгүй нэлээд зовоолоо” гэхэд хувилгаан чимээгүй гэгчийн зогссоноо “алив хүүгийн сүнсийг хараадахья” гэхэд чөтгөр ч түүнд харуулав.

Яг энэ үед хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан бутан дунд ороод суучхав.Чөтгөр хэзээний л өөрийн айж явдаг зүйлээ хувилгаанд хэлчихсэн тул хувилгаан шидийн аргаар өнөөх бутнуудыг алтан харгана мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хий дэвхэцнэ зогссоноо уурласан уурандаа бутыг таргана хонины мах, аагтай цайны идээгээр булж орхиод хувилгааныг гарч ирэхийг нь хүлээн суув.

Энэ зуурт хувилгаан гал асааж тарган хонины махыг нь шараад, хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аваад цайны идээтэй холин буцалгаад цай чанаад ар, өвөр хангайгаа нэлээдгүй зайтай болгож аваад унтаад өгөв.Чөтгөр ч хүлээж тэсэлгүй яваад өгөв.Ингээд цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнх нь сүнсийг биед нь буцааж оруулаад хүүгийн сүнс биенээс нь яагаад гарч чөтгөрийн мэдэлд очсоныг аав ээжид нь тайлбарлаж өгөөд нэгэн айлд буян болсон бөгөөд үүнээс хойш хүнийг найтаахад “бурхан өршөөг” хэмээн дуу нэгтэй хэлдэг болсон гэдэг.

Хүүхдэд хэрэгтэй зөвөлгөө
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.