Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025

    Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

    07/03/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ
Мэдээ

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ

Эрхэм админBy Эрхэм админ05/21/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав.

Тэрбээр “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна” гэв. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аас авто зам, тээврийн салбарын хоёр төсөл, эрүүл мэндийн салбарын нэг төсөл, нийт гурван төслийг хасах саналтай байгаагаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим төлөвлөгөөнд оруулсан төслүүдийг хасч оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Хасахаар оруулж ирсэн төслүүдийг эргэж харах нь зүйтэй. Хасахгүйгээр нөхцөлийг нь өөрчлөөд хэрэгжүүлээд явах хэрэгтэй” гэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэх болон хасах төслүүдэд саналуудаа хэлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ

Дараа нь зөвлөлийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс холбогдох судалгааг хийж тохижилт хийх боломжит байршлуудыг тодорхойлжээ.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчны бүтээн байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, гэрээ хийж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ дагуу “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай” тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна” гэлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай харилцан санал солилцож, зарчмын нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Зуны улиралд боломжтой газруудаа хот өөрсдөө Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижуулах нь хэрэгтэй. Холбогдох газрууд уялдаа холбоогоо сайн хангаж ажилла. Газрын алба тохижуулж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгож болохуйц газруудын судалгааг гаргаж ажлын хэсэгт өгөх нь зүйтэй” гэдгийг холбогдох албаныханд онцолж хэлэв. Ингээд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Мөн тавдугаар сарын 15-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгсөн юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, гудамж талбайг эвдэж сүйтгэн барьж байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хашааг цэгцлэх ажил үргэлжилж байгаа. Энэ ажлыг 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө цэгцэлж дуусах ёстой, холбогдох байгууллагын дарга нар өөрсдөө гарч ажилла, асуудалд хойрго хандаж, хэлтсийн дарга, мэргэжилтнээ явуулчихаад өөрсдөө хойшоо сууж байгаа албан байгууллагын дарга нартай хариуцлага ярина гэдгийг сануулья” гээд энэ ажлыг улам эрчимжүүлэх зохион байгуулалтыг хийж ажиллахыг Хотын орлогч нарт болон холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.