Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Таны регистрийн дугаар юуг өгүүлдэг вэ?
Мэдээ

Таны регистрийн дугаар юуг өгүүлдэг вэ?

Эрхэм админBy Эрхэм админ05/25/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Таны регистрийн дугаар юуг өгүүлдэг вэ?

Монгол улсын иргэн бүрт регистрийн дугаар байдаг ч энэхүү тоо үсгийн бүрдэл дотороо ямар мэдээлэл агуулж байдаг талаар та мэдэх үү?
Регистрийн дугаар нь тухай хүний талаарх мэдээллийг R, Python, SQL ашиглан гаргаж авдаг аж.

Ямар мэдээлэл агуулагддаг вэ?

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 331 дугаар тушаалын хавсралт “РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ШИНЭЭР ОЛГОХ, ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ”-д регистрийн дугаарыг дараах байдлаар тодорхойлсон байна:

Регистрийн дугаар нь иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнийг нэгэн утгатай тодорхойлсон үсэг, тооноос бүтсэн нийлмэл код байна.

Регистрийн дугаарын эхний 2 орон буюу үсэг нь регистрийн дугаар авч байгаа иргэний байнга оршин суудаг аймаг /дүүрэг/, сум /хороо/-ны код, дараагийн 6 орон нь төрсөн он, сар, өдөр 9 дэх орон нь хүйс, сүүлийн нэг орон нь хяналтын код байна.

Эхний үсгийн бүртгэлийг энд дэлгэрэнгүй бичсэн байгаа ч Ч, У, Ш үсгүүдийн тайлбар байсангүй. Ч болон У үсэг нь Улаанбаатар хотод төрсөн хүмүүсийн регистр дээр байдаг бол Ш үсгийн талаар мэдээлэл олдсонгүй (мэдэж байгаа хүн байвал коммент хэсэгт хуваалцаарай, миний бодлоор Улаанбаатар байх магадлал өндөр).

Хоёр дох үсэгний хувьд ямар нэгэн дэлгэрэнгүй бүх үсгийн бүртгэл олдоогүй боловч, энэхүү файлийн 27-р хуудаснаас эхлэн БНМАУ-ын үед ашиглаж байсан бүх хуучин бүртгэл олдсон.

Уг бүртгэлийг сайн ажиглавал логикийн хувьд эхний үсэг яаж үүсэж байсантай адил байгааг анзаарч болно. Иймд, зөв тохируулж чадвал одоо ашиглагдаж буй бүх үсгийн бүртгэлийг олох боломжтой.

Дараагийн регистрийн 2 орон нь тухайн иргэний төрсөн оны сүүлийн 2 тоог тэмдэглэдэг. Түүний дараагийн 2 орон төрсөн сарыг илэрхийлэх бөгөөд 2000 он болон түүнээс хойш төрсөн хүмүүсийн хувьд төрсөн сар дээр нь 20-ийг нэмж тэмдэглэдэг. Харин дараагийн 2 орон төрсөн өдрийг илэрхийлнэ.

Регистрийн дугаарын сүүлээсээ 2 дахь тоо нь хүйсийг заах бөгөөд хэрвээ тус тоо сондгой бол хүйс нь эрэгтэй, үгүй бол эмэгтэй гэж үзнэ. Харин хамгийн сүүлийн орон бол, тус регистрийн дугаарыг үнэн оруулсан эсэхийг шалгахад ашиглагддаг тоо болно. Хэрхэн уг тоог ашиглан шалгаж болох талаар нээлттэй эх сурвалжуудад баттай мэдээлэл байхгүй ч, энэхүү нийтлэлийн коммент хэсэгт уг тоо регистрийн дугаарт орж байгаа үсэг болон тоонуудын нийлбэрийг тодорхой нэг тоонд хуваасны үлдэгдэлтэй тэнцэх ёстой гэх мэдээлэл байна.
Мэдээлэл гаргаж авах код бичих нь
Одоо олж авсан мэдлэг дээрээ үндэслэн регистрийн дугаараас хэрэгцээтэй мэдээллүүд гаргаж авах дараах функцуудийг Python, R болон SQL дээр бичье:

Регистрийн дугаар стандартын дагуу байгаа эсэхийг шалгах validate функц —регистрийн сүүлийн оронг хэрхэн ашиглаж шалгах боломжтойг мэдэхгүй тул одоогоор зөвхөн өгөгдлийн ерөнхий бүтэц болох 2 үсэг 8 тоо дарааллаж байгаа эсэхийг шалгаж байгаа

• Төрсөн өдрийг тодорхойлох extract_dob функц
• Хүйсийг тодорхойлох extract_gender функц

• Төрсөн газрыг тодорхойлох extract_location функц

сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.