А.Сүхбатаар “овоглодог” Н.Гарамханд бүсгүй 28 нас хүрэв
Их хурлын гишүүн болно гэдгийг төрөл арилжаад эхнэрээ хүртэл солих ёстой гэж бодсон хүн бол А.Сүхбат гишүүн.
Тэрээр фитнесс мисс Н.Гарамханд гэх бүсгүйтэй адал явдал дуулиан шуугиан дүүрэн амьдралаа эхлүүлж байсан нь саяхан. Тэд хоёр хүүхэдтэй. Саяхан сонгуульд ялаад наадмаар хаа ч гэргийтэйгээ хамтдаа өөрөө патиарыг нь дарж өгөн халамж хайраа гайхуулж байсан.
Гишүүний гэргий Их хурал ангид хамгийн залуу, тодруулбал 92 оных, хамгийн халуухан гэсэн ч хэтрүүлэг болчихгүй төвшинд өнгөлөг сайхан явлаа. “Явлаа” гэхийн учир нь тэд өрх тусгаарласнаас үүдэлтэй.
Харин өчигдөр Н.Гарамханд бүсгүй 28 насны төрсөн өдрөө найз нөхөдтэйгөө тэмдэглэжээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа стори хэлбэрээр хийсэн байна.
Дашрамд дуулгахад, Н.Гарамхандын “экс” А.Сүхбат гишүүн өдгөө хоёрдахь эхнэр гэгддэг Содномцэрэнтэйгээ хамт амьдарч байгаа.
Гэвч эрхэм гишүүн саяхан өөр нэгэн залуу халуухан бүсгүйд сэтгэл алдарч, ээлжит амрагаа хауст төвхнүүлсэн сураг чих дэлсэнэ лээ.
Ингэхэд энэ явдлыг тэгтлээ хүндээр хүлээж авч, шинэ гэргий, шинэ амьдралын эхлэл энэ тэр гэхгүй нь зүйтэй юм шиг ээ.
Учир нь гэвэл орчин цагийн баян болоод банзал харчууд чинь нэгнээс салаад нөгөөг сонгох биш нэгэн дээрээ нэжгээдийн нэмж, эхнэрүүдийн клуб маягийн юм цогцлоож, эхнийх, удаах, дараах, сүүлийнх гэх мэтээр дугаарладаг болсон цагт бид амьдарч байгаа билээ.
Ийм их драмын дундуур Дархан аварга маань дараагийн нүүдлээ хийж, залуу бүсгүйгээр сонголтоо арвижуулсан байх юм.
Ингэхэд залуу бүсгүйчүүд завхай нөхрөө сургах гэхдээ хүүхдүүдийг нь авч Америк явж, тэндээ “цөлөгдөх” моод ихэд дэлгэрч байгаа гэсэн шүү. Харин Н.Гарамханд тэгээгүй.