ШИНЭ МЭДЭЭ: Монгол Улс Оросын ард түмэнд 76 сая рублийн тусламж илгээлээ
Зовох цагт нөхрийн чанар танигдана. Дэлхийн дайны үед ч хамтдаа байсан хоёр орны ард түмэн энэ удаа ч дэлхийг нөмөрсөн тахлын эсрэг хамт зогсож байгаагаа харууллаа.
Хойд хөрш ОХУ Корона вирусын эсрэг тэмцэж байгаа энэ хүнд цаг үед Монголын ард түмний халуун дотно сэтгэлийн илэрхийлэл болгож энэхүү тусламжийг илгээж байгааг ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
ОХУ-ын элчин сайд Азизов Монголын ард түмний тусламжийн бичгийг магнайдаа адислан чин сэтгэлийн талархал илэрхийлж хүлээн авлаа.