Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Мэдээ

Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна

Эрхэм админBy Эрхэм админ05/27/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн.Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл юм.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Монгол Улсын Засгийн газрын 2001 оны тогтоолоор Чойжин ламын сүм музейн 2,1 га газар хамгаалалтын горимд шилжсэн. Одоогийн нөхцөлд Чойжин ламын сүм музей нь баруун, хойд хэсгээр автомашины зогсоол шахсан, явган хүн болон жуулчид зорчих замгүй. Өнгөрсөн онд БСШУЯ болон Чойжин ламын сүм музейн удирдлагууд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт хамгаалалтын бүсэд байсан аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтын бүсээс гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, цаашид музейг тохижуулах хүсэлт тавьсны дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж тохижилтын ажлын зураг батлагдсан байгаа. Чойжин ламын сүм музейн тохижилтын дагуу нийт 6000 м/кв талбайн 60 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь 40 автомашины зогсоол, үлдсэн 20 хувьд нь явган хүний зам баригдана. Мөн музейн баруун зүүн талд явган хүний зам хийж автомашины замаас тусгаарлана” хэмээн мэдээллээ.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “2017 оноос Австралийн иргэний тусламжтайгаар Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгааг хийж тайлан гаргасан. Хамгийн түрүүнд орчны нөлөөллийн судалгаанаас гарсан зөвлөмжийн дагуу төсөл бичихэд “MCS” групп нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж одоогоор гадна орчны тохижилтын ажлууд хийгдэж эхлээд байна” гэв. Энэ үеэр “Чойжин ламын сүм музейн тохижилтын төслийг соёлын өвийг хамгаалах чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтарсан “Өв Эрдэнэ” анхны төсөл хэрэгжиж байна” хэмээн Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх онцолж хэлсэн юм.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох 9 төрлийн судалгааг хийж зөвлөмжийг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Хот тохижилтын газарт хандаж зураг төслийг батлуулж, музейн гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам талбайг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Энэ онд музейн урд хэсгийн тохижилтыг үргэлжлүүлэн хийж байна. Музейн эргэн тойронд хувь хүмүүсийн автомашинаа тавьдаг зогсоол бий. Гэтэл манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдын автомашины зогсоолгүй. Үйлчилгээний байгууллага нь дэлхийн жишгээр автомашины зогсоолтой байх ёстой. Мөн явган хүний замгүй, том оврын жуулчдын автобус зогсоход түгжрэл үүсдэг. Жуулчдад ая тухгүй, хүнд байдаг тул маш их хүсэл, санал ирүүлдэг байсан. Одоогийн зогсоол хийж буй газар хууль бус тоосгон байшин 10 гаруй жил байсан. Хотын Захирагч С.Амарсайхан хууль бус газрын асуудлыг цэгцэлж, хөрөнгийг шийдвэрлэж энэхүү байшинг нураалгах үүргийг холбогдох албаныханд өгснөөр бид тохижилтын ажлуудыг эхлүүлээд явж байна. Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр өөр газрын зогсоол болчихлоо гэх мэт худал ташаа мэдээлэл явж байна. Буулгасан хоёр давхар тоосгон байшингийн буурин дээр баригдсан авто машины зогсоол нь албан ёсоор музейн эзэмшлийн болж байгааг хэлье”хэмээлээ.

Чойжин ламын сүм музейд авто зогсоол баригдаж байгаа бөгөөд дараагаар ньь ногоон байгууламж хийгдэж, явган хүний зам баригдах юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.