Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Мэдээ

Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/03/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр нар гарын үсэг зурлаа.

Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын харилцааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгааг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар энэ үеэр онцолж хэлсэн юм.

 

Санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийх, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах аж.

Мөн санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод анх удаа мөрдөж буй “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Аяллын хөтөч тайлбарлагчийн баримтлах зарчим, тавигдах шаардлага, үйлчилгээ үзүүлэх явцад мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагыг энэхүү “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ээр тогтоон мөрдүүлсэнээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахихад дэмжлэг болно хэмээн үзэж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.