Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Бид яагаад “эмо” дуу сонсох дуртай байдаг вэ?
Папарацци

Бид яагаад “эмо” дуу сонсох дуртай байдаг вэ?

Эрхэм админBy Эрхэм админ06/03/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүмүүс аз жаргалтай үедээ дууны аяыг голчлон сонсдог бол уйтгар гунигтай үедээ үгийг нь сонсдог гэдэг. Тиймдээ ч биднийг сэтгэлээр унасан болоод хэнтэй ч юм яримааргүй үед гунигтай, “эмо” дуунуудаас өөр хань болох зүйл үгүй байдаг.

Гэвч бид яагаад гунигтай байгаа атлаа цоглог хэмнэлтэй дуу сонсдоггүй юм бол?

БИД ЯАГААД ГУНИГТАЙ ҮЕДЭЭ ДУУ СОНСДОГ ВЭ?

Дууны үг гэдэг зүйл яг л танд мэдрэгдэж буй мэдрэмжийг үгээр илэрхийлэх мэт, харин ая нь таны зүрхэнд хүрч чаддаг тул бид гунигласан үедээ уянгын дуунуудыг сонсох дуртай байдаг байна. Учир нь бид сэтгэл зүрхээрээ хямарсан үедээ энэ төрлийн дууг сонссоноор “Би энэ дэлхий дээр ганцаараа биш. Дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн яг л над шиг мэдэрч байгаа” гэсэн мэдрэмжийг мэдэрдэг гэнэ.

ЯАГААД ГУНИГТАЙ ҮЕДЭЭ ЦОГЛОГ ХЭМНЭЛТЭЙ ДУУ СОНСДОГГҮЙ ВЭ?

Танд өөрт мэдрэгдэж буй уйтгар гунигаа үргээхийн тулд цоглог хэмнэлтэй, “аз жаргалтай” дуу сонсох нь зүй ёсны хэрэг мэт санагдаж магадгүй. Гэвч уянгын дуу таныг уйтгар гунигтай байхад тайвшруулдаг бол цоглог хэмнэлтэй дуу нь ядарсан үед хүчээр инээлгэх гэж байгаа мэт санагддаг байна.

ГУНИГЛААГҮЙ БАЙХДАА Ч ГУНИГТАЙ ДУУ СОНСДОГ УУ?

Харин зарим хүмүүс сэтгэл дундуур бус үедээ ч уянгын дуу сонсох хандлагатай байдаг. Учир нь энэ төрлийн хөгжмийн намуухан аялгуу нь чихэнд тааламжтай байдаг байна.

Гэвч хүн бүр адилгүй учир гунигласан үедээ нэмж гунигийн дуу сонссон ч нөхцөл байдал дээрдэхгүй байвал гайхах хэрэггүй.

Хүн бүр уйтгар гунигийг өөр өөр байдлаар мэдэрдэг бөгөөд ихэнх хүмүүст юу ч биш мэт санагддаг зүйл зарим хүмүүст ихээхэн хүндээр тусдаг. Ийнхүү сэтгэл дундуур үедээ гунигтай дуу сонсох нь хэсэг хүмүүсийн сэтгэлийг тайвшруулдаг бол үлдсэн хэсгийн хүмүүсийг улам ихээр гуниглуулах хандлагатай байдаг.

Товчоор дүгнэн хэлэхэд ганц сайхан уйлаад авах хэрэгтэй үедээ уянгын дуу сонсоорой. Гэхдээ энэ нь танд тийм ч тааламжтай мэдрэмж төрүүлэхгүй бол өөрийгөө хүчлэх хэрэггүй.

Ингээд энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд та бүхэндээ гунигласан үед сонсоход тохиромжтой дуунуудыг хүргэж байна.

THE 1975 – SOMEBODY ELSE

IU – ENDING SCENE

VANDEBO X SARYUNA – HUITEN

ALI GATIE – IT’S YOU

EXO – BABY DON’T CRY

GINJIN – 27

XXXTENTACION – CHANGE

RED VELVET – BAD BOY

BILLIE EILISH – WISH YOU WERE GAY

Эх сурвалж: Bright Side

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.