Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье
Зөвөлгөө

Цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье

coolНийтэлсэн: cool06/11/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье


Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын дэлхийн маргааш буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тохиож байна. Дэлхий дахинд КОВИД-19 цар тахал гарсан энэ үед Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэхүү хямралыг даван туулахын тулд “Ковид 19 цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье” хэмээн уриалж байна.

Манай Улсын нийт хүн амын 36.5 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.  Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд 1439 цэцэрлэгт 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 820 сургуульд 640.4 мянган сурагч суралцаж байна.

2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хариуцлага тооцох зохицуулалтууд хуульчлагдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг олон улсын хэмжээнд нийцүүлэн 15 нас болгосон гэх зэрэг хууль эрх зүйн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн.

Гэвч хүүхдүүд хөдөлмөр эрхэлсээр байна.

Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны 5 жил тутамд хийдэг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 5-17 насны нийт 12.273 хүүхдийн 7.8 хувь буюу 957 хүүхэд нь хөдөлмөр эрхэлж байна гэжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

2018 онд Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хамтран “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-аар хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байр, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй салбарын аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг 1270 объектыг хамруулан хамтран зохион байгуулж, тандалтаар албан бус секторт нийт 495 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг илрүүлсэн байна.

2019 онд нийт ресторан баар, караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 395 аж ахуй нэгж, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 368 аж ахуй нэгж, массаж, сауны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 70 аж ахуйн нэгж, нийт 833 аж ахуйн нэгж хамрагдсан. Шалгалтын явцад насанд хүрээгүй 17 иргэнийг хориотой ажлын байранд ажиллаж байсныг илрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлуулж, 8 заалт бүхий зөвлөмжийг 18 байгууллагад өгч, 82 ажилтанд хүүхдийн хөдөлмөрийн талаарх мэдээлэл өгөх сургалтад хамруулсан.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд мал аж ахуйн үйлдвэрлэл, барилга, боловсруулах үйлдвэрлэл, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ, урлаг үзвэр, тоглоом наадам зэрэг 8 төрлийн салбарт хөлстэй болон хөлсгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан 960 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна.

2020 оны “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-өөр цар тахлаас үүдсэн хямрал хүүхдийн хөдөлмөрт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж байна. КОВИД-19 цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн хямрал нь хүмүүсийн амь нас, амьжиргаанд маш хүндээр тусаж байна. Үүнд хамгийн түрүүнд хүүхдүүд өртөж байгаа нь харамсалтай. Хямралын улмаас эмзэг байдалд буй олон сая хүүхэд хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй байна. Гэтэл дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй 152 сая хүүхдээс 72 сая нь аюултай хөдөлмөр эрхэлж байгаа билээ. Хямралын энэ үед эдгээр хүүхдүүд улам илүү эрсдэлд орж, илүү хүнд хэцүү нөхцөлд олон цагаар ажиллахад хүрч болзошгүй байна.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “2020 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” сэдэвт тайланд дараах 6 үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.

Хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлд хууль эрх зүйн хүрээнд авч буй амлалт үүргийг нэмэгдүүлэх, үүнд нийгмийн зөвшил голлох үүрэгтэй онцлох;
Насанд хүрэгчид болон хуульд заасан хөдөлмөрийн насанд хүрсэн залуус зохистой хөдөлмөр эрхлэхийг бүх талаар, тэр дундаа албан бус байдлыг шийдвэрлэх замаар дэмжих;
Өрхийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах зорилгоор нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэх, өргөжүүлэх;
Хүүхдийн хөдөлмөрөөс зайлсхийх зайлшгүй нэг нөхцөл болсон төрөөс олгох чанартай, үнэ төлбөргүй боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх;
Нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг шийдвэрлэх;
Эмзэг болон хямралын нөхцөл байдалд байгаа хүүхдийг хамгаалах;

ГБХЗХГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.