Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Гадаадад “Тансагласан” Монголчууд
нийтлэлчид

Гадаадад “Тансагласан” Монголчууд

Эрхэм админBy Эрхэм админ06/16/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүмүүст нэг тийм ойлголт байдаг, гадаадад очоод тансаглах… Виз нь гараагүйдээ ч юм уу, атаархуу жөтөөрхүү юм уу нэг л тийм гадаадад байгаа хэдэн Монголчуудыгаа хэмлэх, боломж гарвал дэвслэх гэсэн далд Гитлертэй…

За тэнд очоод үнэхээр тийм айхтар тансагласан хүмүүсийг би бараг хараагүйдээ! Ээж Солонгосоос пүүз явуулаад, эгээ надад цоо шинэ шахуу хувцас явуулаад, аав надад мөнгө явуулсан гэдэг байрны найзууд дунд л бидний бага нас өнгөрсөн. Сүүлд нь өөрөө явж очоод барилгын цэвэрлэгээнд зогсоод, айл нүүлгээд аяга угаагаад явахад тэр пүүз, хувцас, мөнгө зүгээр ирээгүй юм билээ….

Өнөөдөр дэмий тэнэж биш бас л үр хүүхдээ, сургууль соёлоо гэж хөөцөлдөж явсан хэдэн арван Монголчууд гадаадад гацсан хэвээр байна. Миний хоёр найз цагаан сараар Солонгос явж билээ. Энд 3 хөөрхөн хүүхэдтэй… Эхлээд л тоглоом наргиан болоод л энээ тэрээ гээд л яваад байлаа. Сүүлдээ түндэмүнд үсчин хийж үзэв, айлаар хумс янзалж үзэв… Арбайт ягаан бүгдийг нь хийв… Арга тасраад яана даа л гэж сууна. Үр хүүхдээ санах бол наад захын асуудал, хүний газар өнөө шөнийн хоол маргааш яана даа гээд л сууж байна…

Тэр хүмүүс морал ёс зүйтэй байсан. Эх оронд минь цар тахал боллоо гээд тэвчээртэй гүрийсэн. Өвчтэй өндөр настай хүмүүс, нялхсууд яваг гээд чив чимээгүй л байсан. Гэтэл яг энд Улаанбаатарт нээх тийм хөл хорио морио гэсэн юм алга үнэндээ. Би нүдээрээ харсан, олон хороо дүүрэг дээр ямар ч маскгүй хэдэн зуун хүмүүс гар бариад л, тэврэлдээд л чихэлдэж байна лээ…

Ер нь хавтгай тийм, саяын миний хоол идсэн газар ч битүү хүн нэг ч маск зүүсэн хүн байсангүй. Сүржин сүржин том намууд нээлтээ хийхдээ сүүлийн 4,5 сар бидний гүрийсэн тэр хөл хориог мөрдөөгүйг БҮГД ХАРСАН. Ийм үед ЯАГААД? Хэд хэдэн агаарын хилээ нээгээд тэр хэдэн хүмүүсээ татаж авч болохгүй байна вэ? Хэн нэг нь тодрох хэрэггүй зүгээр л бизнесийн зарчмаар мөнгөө төлж ирээд мөнгөө төлөө тусгаарлагдъя, гол нь гэртээ харимаар байна гэж байгаа тэр улсууд шүү дээ!

Зөндөө л тайлбар ирнэ биз. Бүх л чадлаараа, байгаа боломжоороо… Тэгвэл ядаж тэднийгээ, зовж яваа нэгнийгээ чичлэхгүй баймаар байна! Синга шиг газар мөнгөгүй гацвал тэгээд л новшшдээ… Солонгос байлаа ч тэгээд таних мэдэх хүнгүй гацвал хамгийн харгис нийгэм шүү дээ… Манайхаан, сайхан цаг ирнэ ээ! Одоо нэг тийм хогийн худлаа сонсогдож байсан ч тэгэж итгэж хүлээхээс аргагүй ээ. Хэдүүлээ удахгүй гоё хөдөө гарна аа, орой гоё сууна аа, энхтайваны гүүр давж алхаад кофе ууна аа, амьд хүн аргатай жаахан тэсээрэй, амьдралдаа ийм юм үзэх нь ховор учраас Challenge гэж бодоод тэмцээрэй. Төр засаг энээ тэрээ юу болоод байгааг нь мэдэхгүй ч та нарынхаа нөхцөл байдлыг ойлгоод хамт шаналаад суугаа хүмүүс энд байгаа шүү. Удахгүй сайхан уулзахыг ерөөе!

Ч.Ганжавхлан 2020.06.10

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.