Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Монголд анх удаа “Эх орон, нутаг усны тухай” нийтийн дууны цахим уралдааныг зарлаж байна
Мэдээ

Монголд анх удаа “Эх орон, нутаг усны тухай” нийтийн дууны цахим уралдааныг зарлаж байна

coolBy cool06/18/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголд анх удаа “Эх орон, нутаг усны тухай” нийтийн дууны цахим уралдааныг зарлаж байна

Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн “ЦАХИМ ХӨГЖИЛ” холбоо ТББ болон Фэйсбүүкийн “НИЙТИЙН ДУУ” групп хамтран ” Эх орон, нутаг усны тухай” нийтийн дууны цахим уралдааныг монгол орон даяар онлайн орчинд зохион байгуулах гэж байна.

Тус уралдаан нь шинэ залуу дуучдыг дэмжиж “Олны таашаалд нийцсэн шилдэг залуу дуучдыг” шалгаруулах зорилготой бөгөөд Монгол улсад анх удаа онлайн орчинд шинэ залуу уран бүтээлчдэд боломж олгож байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Хэрхэн оролцох вэ?

– Та өөрийн мэддэг хамгийн сайн дуулсан эх орон, нутаг усны сэдэвт нийтийн дууг бүрэн дуулсан бичлэг хэлбэрээр бидэнд явуулснаар оролцох боломжтой

– Бичлэгийн хувьд хэт олон хүн орсон эсвэл тамгатай, согтууруулах ундааны зүйл , тамхи ороогүй байх ба гар утас, камер ашиглан авсан байна

– Ирүүлсэн болон бүртгүүлсэн бүх бичлэгийг тамгалан нэгдсэн байдлаар 2020 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор “НИЙТИЙН дуу групп”-д нийтийн дуу MGL хуудаснаас дугаарлан оруулсанаар уралдаан эхлэх болно

Уралдааныг хэрхэн дүгнэх вэ ?

– Групп-д хамгийн олон лайк цуглуулсан байдлыг харгалзан онооны дарааллаар байршуулан дүгнэх ба мэдээж лайк тэнцсэн тохиолдолд хэр олон шэйр хийгдсэн, шэйр бодит эсэх мөн сэтгэгдлийг харж шалгаруулна.

– Уралдааныг 25 хоногийн хугацаатай явуулах ба 2020 оны 07-р сарын 25 ны 12 цагаас зогсоож дүгнэх болно.

– Уралдааныг Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн ЦАХИМ ХӨГЖИЛ холбоо ТББ -аас албан ёсоор дүгэх ба хуурамч лайк өсгөх, хуурамч шэйр хийх зэрэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Шагналын сан:

1-р байр Олны ташаалд нийцсэн шилдэг залуу дуучин батламж, 400.000 төгрөг / 1 клип хийлгэх эрх /, ивээн тэтгэгчийн шагнал,

2-р байр Өргөмжлөл, 300.000 төгрөг / Дуу бичүүлэх эрх /, ивээн тэтгэгчийн шагнал,

3- байр Өргөмжлөл, 200,000 төгрөг / гэр бүлийн уран сайхны гэрэл зураг авахуулах эрх /, ивээн тэтгэгчийн шагнал,

Тусгай байр – 2 тус бүр Баярын бичиг, ивээн тэтгэгчийн шагнал,

уралдааны 6-10 байранд орсон дуучин бүрд дурсгалын зүйл бэлэглэх болно

Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс 2020 оны зургаадугаар сарын 20-ноос 2020 оны зургаадугаар сарын 30 хооронд цахим орчинд https://www.facebook.com/MGL.Duu/ хуудсаар бүртгэх бөгөөд 96114082 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

МОСАХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.