Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Гашуун ч гэсэн,өөрт ашиггүй ч үнэн нь энэ
Нийгэм

Гашуун ч гэсэн,өөрт ашиггүй ч үнэн нь энэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/20/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ГАШУУН Ч ГЭСЭН, ӨӨРТ АШИГГҮЙ Ч ҮНЭН НЬ ЭНЭ


Сонгуулийн маргаашнаас эрчимтэй хөгжчих тухай яриа нь хоосон яриа, хошгоруулалт болно. Сонгуулиар овоо хэдэн зуун тэрбум төгрөг зах зээлрүү орж байгаа. Түүгээрээ бид энэ зундаа болгочихно. Намраас юу болохыг тааварлахад амаргүй. Өвөл бүр хэцүүднэ. Юун эрчимтэй хөгжил.

Учир нь

– 2020 оны төсвийг 2.1 их наядын алдагдалтай баталсан.

– Короногоос үүдээд энэ алдагдал тэлж, 6 их наяд руу дөхөх магадлалтай. Жижиг дунд ААН-үүдийн орлого тэгрүү унаж, тэндээс төвлөрүүлдэг татвар зогссон. Аялал жуулчлалаас ордог 600 тэрбумын орлого 000 болсон, гадаад худалдааны алдагдал гэх мэт олон хүчин зүйл бий.

– 2020 онд төлөх гадаад өр хэд гээч. 5 их наяд, 378 тэрбум, 900 сая.

Бодит нөхцөл байдал ийм байгаа. Юун хөгжил. Өрийг өрөөр дарах арга зам л үлдсэн. Тэр хэмжээгээр өрийн ч, хүүгийн ч хэмжээ нэмэгдэнэ. 30 тэрбумын өр нэмэгдэнэ. Короногоос үүдсэн дэлхийн ЭЗ-ийн хямрал дунд бидэнд хэн зээл өгөх вэ? Хятад байж болох ч БНХАУ-ын Ардын банкнтай байгуулсан хэдэн тэрбумын зээлийг хойшлуулах эсэх тухай яриа байхад дахиад нэмж зээлэх асуудал хүнд, зээлсэн ч нөхцөл хүнд. Газар нутаг, уул уурхайгаа барьцаалах ч асуудал яригдаж мэднэ. Ичихгүй барьцаалчих нөхөд хангалттай бий. Тавантолгойн 300 сая долларын зээл шиг гав гинж бий болж мэднэ.

БОДИТ БАЙДАЛ ИЙМ БАЙГАА ШҮҮ.

Тиймээс ард түмэн минь ээ?

– Сонгуулийн янз бүрийн амлалтад итгэхэд хэцүү шүү. Хэдий чинээ сайхан диваажинг амална тэр хэмжээгээр худал хуурмагаар дүүрсэн гэсэн үг.
– Ийм хүнд нөхцөл байдалд оруулсан МАНАН тогтолцоотой хариуцлага тооцохгүй бол шударга ёс үгүй болно. Тэр хэрээр бидний ирээдүй манантана.

ОДОО яах ёстой вэ гэвэл

– Ийм байдалд оруулсан манан тогтолцоог халах, Үүний тулд энэ тогтолцоог бий болгодог гол багаж зэвсэг болох энэ мөнгөний, эрх ашгийн сонгуульд цэг тавьж, өөрчлөх шаардлагатай. Эс чадвал дахиад л санхүү- улстөрийн бүлэглэлүүд төрийн жолоонд гарна. Ялангуяа банк санхүүгийн, банк бусынхны төлөөлүүдэд нэг ч санал өгч болохгүй. Тэдний лоббигоор бид нийтээрээ өрийн хүүний дарамтанд орсон шүү. Дээр нь хунтайжууд, ийм байдалд оруулсан МАН-АН-г бүү сонго.

– Эрчимтэй унаж байгаа энэ системийн хямралаас үүдэлтэй уналтыг тоормослон тогтоох тухай л эн тэргүүнд санаа тавих хэрэгтэй юм.

Сууриар нь өөрчлөхгүй бол урагш явахгүй ээ. Ард түмэн минь ээ.

Номинчимэд Баасан

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.