Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцны батламж гардууллаа
Мэдээ

Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцны батламж гардууллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/29/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа

Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд өнөөдөр түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардууллаа. Батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өгөв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр манай Эрүүл мэндийн салбарынхны хувьд алтан гэж хэлж болохоор агшин тохиож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд та бид эрүүл мэндийн салбарт тодорхой дэвшлийг гаргаж ажиллалаа. Засгийн газар ч эрүүл мэндийн салбартаа онцгойлон анхаарч төсөв 40 хувиар нэмэгдэж, хөрөнгө оруулалт 420 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Бид хүн амын дунд шинэ коронавирусийн тархалтыг дэгдээлгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс эрүүл мэндийн салбарыг онцгойлон харж үзэн энэ мэргэжлийн үнэ цэнийг эрхэмлэн дээдэлж байгаад маш их баяртай байна. Ингээд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, гүн хүндэтгэл илэрхийлье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэл анх удаа иргэдээ түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангаж эхэлсэн. Тэр дундаа гэр хорооллынхоо иргэдийг үе шаттай орон сууц, дэд бүтцээр хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр Улаанбаатар хотоо хөгжүүлэх боломжгүй. Тийм учраас энэ чиглэлд онцгой анхаарч бодлого барьж ажиллаж ирлээ. Иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа та бүхэндээ нийт нийслэлийнхээ иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гээд Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилнүүдэд ажлын өндөр амжилт хүссэн юм.

Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан авч байгаа аж. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм байна

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.