Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулж байна
Мэдээ

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/29/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон.

Тэр газрын эзэмшлийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч ногоон байгууламж болгон тохижуулж, ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн “Хотын мэдээллийн цаг”-аараа мэдэгдсэн. Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нийслэлийн Хот тохижилтын газар ажиллаж байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Ажил эхлээд найм хонож байна. Ухсан нүхийг шороогоор дүүргэж, газрыг тэгшлэх ажил үндсэндээ дууслаа. Шороогоо нягтаршуулах ажил хийгдэж байна. Удахгүй тохижилтын ажил эхэлнэ” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн гээд олон газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд буцааж авсан. Төв талбайн тохижилт үндсэндээ дуусч байна. Энэ талбайг мөн хүүхэд, ээжүүд, иргэд, олон нийт ирж чөлөөт цагаа өнгөрүүлдэг, салхилдаг талбай болгон тохижуулна. Тохижилтын ажлыг долоодугаар сард багтааж дуусгана. Зөвхөн хотын төвд ч биш дүүрэг бүрт ийм нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг стандартын дагуу бий болгож байна” гэв.

Мөн Улаанбаатар хотыг стандарттай болгох ажлын хүрээнд ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтуудыг стандартын дагуу хийхээр зорьж ажиллаж байна. Хотын захын, төвийн гэхгүй бүх газар ингэж тохижуулагдах ёстой гэдгийг холбогдох албаны хүмүүст онцолж хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.