Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно
Мэдээ

Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно

Эрхэм админBy Эрхэм админ07/08/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо

Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө.

Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд автаж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас хэд хэдэн байршилд авто замын эвдрэл гэмтэл үүслээ. 2007 онд энэ Чингүнжавын гудамжны авто замыг шинэчлэн засварласан. Үүнээс хойш засвар шинэчлэлт хийгдээгүй. Одоо дахин шинэчлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Энэ орчимд 3, 4 дүгээр хорооллын хойд талын бүх гэр хорооллын ус бууж ирдэг. Ямар ч шингээлтгүй яваад Энхтайвны өргөн чөлөө рүү орж байна. Тийм учраас хорооллын дундах далан руу орох сувагчиллын асуудлыг маш яаралтай ажлын хэсгийн саналд оруулах шаардлагатай. Далан руу ордог сувагчлалыг бид хамгийн ойрын хугацаанд хийх хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ үеэр Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийт зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байна. Улаанбаатар хотын 10 гаруй байршилд өнгөрсөн жилүүдэд ус зайлуулах далан, сувгийн ажлыг хийсэн. Далан, суваг хааж барилга барьсан зарим иргэдээс болж борооны ус тогтох эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна” гэдгийг онцолж хэллээ.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдал хүндэрч иргэдийн амьдрах орчинд хүндрэл учруулах хэмжээнд хүрсэн байсныг хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үерийн даланг сэргээн засварлах ажлыг яаралтай чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн үерийн далан нурах өндөр эрсдэлтэй байгаа учраас завсарлах ажлыг гүйцэтгэж байгаа ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дөрөв дэх өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудын өргөтгөсөн хуралдааныг хийж, хуралдаанд холбогдох газрууд нийслэл хотод эрсдэл учруулж болзошгүй бүх байршлуудын судалгааг гаргаж танилцуулна. Цаашид эрсдэлийг арилгахын тулд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж ажиллах саналаа гаргах хэрэгтэй. Мөн захирамж гарч, Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллана” гэдгийг хэлээд Хууль зөрчиж далан суваг хаан барилга барьж байгаа асуудлыг холбогдох дүрэм, журмын дагуу цэгцлэх үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Мөн мэргэжлийн бүх байгууллагууддаа үүрэг өгсөн. Бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Иргэд маань өөрсдийн аюулгүй байдлаа хангахад онцгой анхаараасай гэж хүсч байна. Үерийн далан, суваг хааж зөвшөөрөлгүй буухгүй байх хэрэгтэй. Бид хаана хаанаа хариуцлагатай хамтын ажиллагаагаа уялдуулж байж аюулгүй хотыг бий болгоно гэдгийг онцолж хэлсэн юм.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.