Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Нийтийн тээврийн үйлчилгээг GPS системээр тогтмол хянаж байна
Мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээг GPS системээр тогтмол хянаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/03/2020Шинэчилсэн:07/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар удирдан явуулав.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс Нийтийн тээврийн үйлчилгээнд сансрын GPS системээр байнга хяналт тавин ажилладаг бөгөөд 7 хоног бүрийн зөрчлийн талаар мэдээлэл хийдэг. Өнгөрөгч 7 хоногт 36 автобус нийтийн тээвэрт ажиллаж, шугамын гаралт дунджаар 28 тээврийн хэрэгсэл, парк ашиглалт 77.7 хувь, өглөөний эх авалтын үед дунджаар 26 тээврийн хэрэгсэл буюу 72.2 хувьтай байжээ.
Зарим автобусууд батлагдсан маршрутаас дутуу эргэх, графикт цагаас хоцрох, орой эрт зогсох, цагийн хуваарь мөрдөөгүй зэрэг зөрчил гаргаж байна. Нийт зөрчлийн 20 хувийг “Тод од транс” ХХК-ийн автобусууд эзэлсэн бол 80 хувийг нь “ББ- ОД” ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа автобусууд дангаараа эзэлж, иргэд зорчигчдыг чирэгдүүлж байна.
Шуурхай хуралдааны үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас мөн мэдээлэл хийлээ. Сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байсан, өмнөд хөршид Короновирусын халдварт өвчин гарсан зэргээс шалтгаалан иргэдийн дунд “эмийн сангууд амны хаалт, зарим нэр төрлийн эмийнхээ үнийг нэмсэн” гэх яриа гарч байсан. Тэгвэл мэргэжлийн байгууллагуудын зүгээс Эмийн сангуудад хяналт, шалгалт хийжээ.
Ингэхдээ өмнөх оны мөн үед байсан эмийн үнэ ханштай харьцуулсан судалгаа хийж үзэхэд үндэслэлгүйгээр эмийн үнийг нэмсэн гэх зөрчил илрээгүй байна. Харин эм ханган нийлүүлэх байгууллагуудын татан авалттай холбогдолтойгоор гар ариутгах бодис, амны хаалт зарим эмийн сангуудад дутмаг байна гэсэн юм.
Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.