Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан.

Төрийн албаны зөвлөлөөс Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлснээр төрийн албаны тусгай шалгалт, сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулах шийдвэр гарлаа.
Ингэснээр төрийн албаны шалгалтын зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө csc.gov.mn сайтад байршуулна. Мөн шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдөрт багтаан цахимаар явуулах юм.
Тус сайтын сонгон шалгаруулалт хэсэгт байрлах жагсаалтаас Орхон аймгийн хэмжээнд зарлагдсан шалгалтын зарын мэдээллийг харах боломжтой.