Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улсын чанартай а1001 дугаартай авто замын өргөтгөлийн ажлын явцад шинээр хоёр газарт орц, гарц гаргахаар боллоо
Мэдээ

Улсын чанартай а1001 дугаартай авто замын өргөтгөлийн ажлын явцад шинээр хоёр газарт орц, гарц гаргахаар боллоо

Эрхэм админBy Эрхэм админ05/05/2020Updated:07/08/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт хотын урд талаар дайран өнгөрдөг А1001 зам нь улсын чанартай авто зам юм. Монгол улсын авто замын тухай хуулийн 4.1.28 дахь хэсэгт зааснаар “Улсын чанартай авто зам гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг” хэлнэ гэж тодорхойлжээ. Улсын чанартай авто зам нь аймаг, орон нутгийн засаг захиргаанд бус “Зам тээвэр хөгжлийн төв”-ийн бүрэн мэдэлд байдаг.

            Сүүлийн жилүүдэд Булган, Хөвсгөл зэрэг аймаг нь хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсоноос хойш авто замын ачаалал эрс нэмэгдсэн тул Эрдэнэт хотын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа улсын чанартай А1001 авто замыг өргөтгөн 4 эгнээтэй болгож, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг үндэслэж 2019-2020 онд тус авто замыг өргөтгөх ажил эхэлжээ. Энэхүү авто зам нь нийт 5 тэрбум 740 сая төгрөгийн өртөгтэйгөөр 2019 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн 2020 оны 10-рр сарын 30-нд бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэйгээр “Жавхлант харгуй” ХХК гүйцэтгэж байна.
            Ингэхдээ 3 байршил дээр төмөр бетон хоолой барих, явган хүний нүхэн гарц шинээр байгуулах, ус зайлуулах хоолой хийх, замын дээгүүрх дулаан болон холбооны шугамыг шилжүүлэх, гэрэлтүүлэг гэх мэт олон ажил мөн давхар хийгдэж байна. Тус компани нь улсын чанартай А1001 замын ажлыг гүйцэтгэхдээ өөрийн хөрөнгөөр асфальтбетоны үйлдвэрийг суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэхээр бэлдэж байна.
            Гэтэл харамсалтай нь сүүлийн үед манай зарим нэг иргэд уг ажлыг улстөржүүлэн “орц, гарц хийхгүй байна” хэмээн авто замын бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж байгаа нь харамсалтай. Улсын чанартай авто замын үндсэн үүрэг нь дамжин өнгөрч буй авто тээврийн хөдөлгөөнийг саадгүй дамжуулан өнгөрөөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг, олон орц гарцтай байх тусам авто замын хөдөлгөөн саарч нэвтрүүлэх эрчим мууддаг. Иймээс А1001 зам дагуу үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын авто зогсоол, орц гарцыг орон нутгийн авто замтай холбох байдлаар шийдвэрлэхээр анх зураг төсөл нь хийгджээ.
            Мөн улсын чанартай А1001 замын хажуугаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 оны төсөвт тусгаж, хатуу хучилттай туслах замууд, авто зогсоол, орц, гарцыг шинээр хийж шийдвэрлэхээр төлөвлөгдсөн.
            Аймаг орон нутгийн төр захиргааны зүгээс аль болох иргэдийнхээ хүсэл сонирхлыг хангахаар ажиллаж байгаа бөгөөд А1001 замын гол захиалагч болох  “Зам тээвэр хөгжлийн төв”-д удаа дараа бичиг, хүсэлт явуулж, хариуцан ажиллаж буй мэргэжилтэн, инженерүүд, зураг төсөв зохиогч нартай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж ирлээ. Улсын экспертизээс улсын чанартай авто замд олон орц, гарц гаргахгүй гэсэн байр суурьтай байдаг аж. Гэсэн хэдий ч манай аймгийн удирдлагуудын зүгээс хөөцөлдсөний үр дүнд 2-р бичил хорооллын Төмрийн зах, “Барс-2” барилгын материалын дэлгүүрийн урд хэсэгт болон 6-р бичил хорооллын өмнөх “Ирээдүй” төв гэсэн 2 газарт иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу шинээр авто машины орц, гарц гаргахаар холбогдох байгууллагуудтай уулзаж шийдвэрлэснээр А1001 зам нь нийт 18 орц, гарцтай боллоо.
            Мөн энэхүү улсын чанартай А1001 замын ажилтай холбоотойгоор зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан, барилга, объект барьсан газруудын асуудлыг ч мөн давхар шийдвэрлэж, хашааг нь зөвшөөрөгдсөн хэмжээнд татуулах, зөвшөөрөлгүй баригдсан зарим объект, барилга байгууламжийг чөлөөлүүлэх ажил давхар хийгдэж байна.
            Иргэдэд ойлгомжтой болгох үүднээс төлөвлөлтийн зургаар үзүүлье.   
Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.