Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын гишүүн дамбын батлут орхон аймгийн засаг даргын тамгыг хүлээлгэн өглөө
Мэдээ

УИХ-ын гишүүн дамбын батлут орхон аймгийн засаг даргын тамгыг хүлээлгэн өглөө

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2020Updated:07/08/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Дамбын Батлут УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхлээд байна.

            Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар захирамжаар Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Дамбын Батлутыг чөлөөлж, дараагийн Засаг даргыг шинээр томилох хүртэл Засаг даргын бүрэн эрхийг  Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Сэмжидийн Батжаргал хэрэгжүүлэн ажиллахаар болсон билээ.
            Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батлут аймагтаа хүрэлцэн ирж Засаг даргын ажлаа хүлээлгэн өглөө.
            Ажил хүлээлцэх, Орхон аймгийн Засаг даргын тамгыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон Засаг даргын орлогч нар, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцлоо.
Үйл ажиллагааны эхэнд 2019 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн зарим байгууллагуудад шагнал гардуулав.
            Энэ үеэр Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд Монгол улсын Ерөнхий сайдын захирамжийг уншиж танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын тамгыг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалд гардуулан өглөө.
Мөн бодлогын баримт бичгүүд болох,
– Орхон аймаг, Эрдэнэт хотын Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025
– Тогтоол, шийдвэрүүд болон бодлогын баримт бичгийн эмхтгэл
– Аймгийн 2020 оны төсөв, эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ
– Орхон аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын эмхтгэл /2016-2020 он/
– Орхон аймгийн Статистикийн эмхтгэл, сэдэвчилсэн танилцуулга зэргийг мөн хүлээлгэн өглөө.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Батлут хамтран ажилласан баг хамт олон, удирдлагууд, Орхон аймгийн иргэддээ хандаж үг хэлэв. Мөн аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нар амжилт хүсэн үг хэллээ.
            Эцэст нь Монгол улсын төрийн дуулал эгшиглэж энэхүү ёслолын арга хэмжээ өндөрлөв.
            УИХ-ын гишүүн Д.Батлутыг Орхон аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилласан хугацаанд Орхон аймаг 3 жил дараалан Монгол улсын шилдэг тэргүүний аймгаар, Жаргалант сум Монгол улсын тэргүүний сумаар тус тус шалгарсан.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Орхон аймгийг Эрдэнэт хот болгох эрх зүйн үндэс баталгаажсан, Хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа, ШУТП байгуулагдаж Эрдэнэтчүүд анх удаа гагнуурын электрод, будаг үйлдвэрлэж эхэлсэн, өмнө нь царцаагдаад байсан олон цэцэрлэг сургууль, эмнэлэг шинээр ашиглалтад орсон, Эрдэнэт хотыг үер усны аюулаас хамгаалах далан суваг барих ажил эхэлж, цаашид Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам. долларын зээлийн хүрээнд иж бүрэн төсөл хэрэгжиж түүний 50 хувь нь буцалтгүй тусламжаар хийгдэхээр болсон, “ЭДЦС” ТӨХК-ийн өргөтгөл барих ажил хийгдэж байгаа, Жаргалант суманд 8 мвт-ын технологийн уур гаргах хүчин чадалтай уурын зуух баригдаж энэ онд ашиглалтад орох, 6.8 сая ам. долларын өртөгтэй Эрдэнэт хотын ард иргэдийн цахилгаан хангамжийн асуудлыг сайжруулах төсөл, Польш улсын 9 сая Еврогийн хөнгөлөлттэй зээлээр Хог боловсруулах үйлдвэр барих ажил хийгдэж эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд байгаа зэрэг олон томоохон ажлууд амжилттай хэрэгжиж байна.
            Мөн Д.Батлутын Орхон аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, соёл, биеийн тамир спорт, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт орон нутгийн төсвөөс 153,7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Ийнхүү цаашид дараагийн Засаг дарга томилогдох хүртэл Орхон аймгийн Засаг даргын бүрэн эрхийг С.Батжаргал хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.