Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ
Мэдээ

Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ

Эрхэм админBy Эрхэм админ07/09/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийг Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар,  нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Бямбадорж, ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар өгөв.

Энэ жилийн  Үндэсний их баяр наадмаар зургаан насны морьд болон гурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  Хурдан морины уралдааныг таван телевиз шууд дамжуулах бөгөөд Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан зураглалын дагуу ажиллах аж. Тус зураглалд уяачид болон морь ачсан тээврийн хэрэгсэл хаана байрлах зэрэг мэдээллийг тодорхой зааж өгсөн гэдгийг Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.

7  дугаар сарын 10-нд 07:00-11:00 цагт хязаалан нас, 12:00-14:30 цагт эрлийз дунд насны морьд уралдана.

7 дугаар сарын 11-нд 07:00 цагт азарга, 12:00 цагт их нас, 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд уралдана.

7 дугаар  сарын 12-нд соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана. Ийнхүү уралдаан дууссаны дараагаар морь цоллох ажлыг Хүй долоон худагт зохион байгуулах аж.

Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Мандуул  “Морь унаач хүүхдийн бүртгэл эхэлсэн бөгөөд өнөөдөр уламжлалт байдлаараа Хүй долоон худаг дээр бүртгэл үргэлжлэн явагдаж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж бүртгэл хийж байгаа.

Уяачдадаа хандаж хэлэх зүйл байна. Хурдан морины хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй ч халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Даатгалд хамрагдсан байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх зэрэг үндсэн шаардлагууд өмнөх жилийнх шиг шаардлагыг тавина. Өнгөрсөн жил “Таван Богд Корпораци” унаач хүүхдийн хамгаалалтын 200 хувцсыг үнэ төлбөргүй тараасан. Энэ жил хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг цаанаас олгохгүй учраас уяачид заавал хүүхдэдээ авч өгөх шаардлагатай. Хүй долоон худаг дээр бүртгэлийн үеэр даатгалын зургаан компани, хувцас хэрэглэл борлуулдаг хоёр ААН ажиллаж байгаа” гэв.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан журмыг баримталж монгол адууг  эрлийз адуунаас ялгах ажлыг зохион байгуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Бямбадорж дэлгэрэнгүй мэдээллэв.Тэрбээр Монгол болон эрлийз адууны сэрвээ зэргийг тодорхой заасан журмыг тайлбарлав.

ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Цагдаагийн байгууллага Хүй долоо худагт уламжлал ёсоор олон нийтийн хэв журмын байдлыг ханган ажиллана. Энэ жилийн хувьд ард иргэд хурдан морьдын уралдааныг цахимаар үзэх учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй.  Мөн автомашины зогсоолыг ашиглуулахгүй. Нэг чигийн хөдөлгөөнд оролцуулах үүднээс өмнө нь бага зэрэг өөрчлөлт оруулдаг байсан. Энэ жилийн хувьд Хүй долоо худаг орчмын автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал тухайн цаг үед нь буюу хэсэг хугацаанд хязгаарлана.  Хэрэв тийм зүйл гарахгүй бол хөдөлгөөнийг хэвийн явуулна” хэмээн мэдээлэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.