Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»МЭндчилгээ
Мэдээ

МЭндчилгээ

Эрхэм админBy Эрхэм админ07/10/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МЭНДЧИЛГЭЭ

Орхон аймаг Эрдэнэт хотын нийт иргэд, эрхэм хүндэт наадамчид аа!

Монголчууд бид баяр наадмаараа үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг урлаж, үйлсийн сайхныг бүтээж, уламжлалт түүх соёлоо дэлхий дахинд сурталчилж нарт тэнгэрийн доор наадан цэнгэдэг уламжлалтай.
Их Монгол улсын 814, Тулгар төрийн 2229, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадам маань энэ жил дэлхий дахинд COVID-19 вирусийн цар тахал тархаад буй онцгой нөхцөл байдалд зохион байгуулагдаж байна.


Түүнчлэн баяр наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулагдаж бид төр засгаа эмхлэн бүрдүүлэх ажил хийгдэж байгаагаараа онцлогтой жил болж байна.
Манай Орхон аймгийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид бүхний 25 жилийн турш хүлээж байсан Эрдэнэ хот болох эрхзүйн үндэс бүрдсэн, аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 95.3 хувьтай хэрэгжсэн, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хүрээнд хэрэгжих нийт 14 сая ам. долларын хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж,үүний 7 сая доллар нь эргэн төлөгдөхгүй, нэн хөнгөлөлттэй зээлээр Эрдэнэт хотын үерийн ус зайлуулах далан суваг, инженерийн бүтээн байгуулалтад зориулагдахаар болоод байна.
2020 онд манай аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 46.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байна.
Мөн одоогийн байдлаар татварын орлого 19.3 хувиар давж биелсэн, төсвийн гүйцэтгэл 107.7 хувьтай, аж үйлдвэрийн салбарт 733.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 779.1 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан сайхан амжилтаар Эрдэнэтчүүд бид үндэсний баяр наадмаа тэмдэглэж байна.
Эртний сайхан уламжлалтай үндэсний их баяр наадамдаа бөхчүүд нь хүчтэй, эрхий мэргэн харваачдынх нь харвасан сум цэцтэй, уралдсан морьд нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байх болтугай.
Наадамчид, Орхон аймагт маань ажиллаж амьдарч буй гадаадын иргэд, та бүхэндээ Их монгол улсын 814, Тулгар төрийн 2229, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баярын мэндчилгээ дэвшүүлье!
Та бүхэн сайхан наадаарай.

Орхон аймгийн Засаг даргын орлогч

Сэмжидийн БАТЖАРГАЛ

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.