Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Наадмын нээлтэд дуулагдсан “Жаран цагаан адуу” дуу бол гал голомтоо самруулж, цусан гол урссан тухай харууслын дуу
Нийгэм

Наадмын нээлтэд дуулагдсан “Жаран цагаан адуу” дуу бол гал голомтоо самруулж, цусан гол урссан тухай харууслын дуу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/12/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлт урд хожид байгаагүй сайхан болов. Харин наадмын нээлтэд дуулагдсан нэг л дуу олны зэвүү дургүйг хүргэсэн юм.

Тодруулбал наадмын нээлтэд дуулагдсан дуунууд дунд гал голомтоо самруулсан гуниг харууслын тухай дууг инээд хөөртэй, бүжиг наадам болгон дуулав.

Уг нь дууны түүх нь 1755 онд Зүүн гарын хаант улсыг манжууд эзлэн аваад эсэргүүцэн тэмцсэн  600 орчим мянган хүн амаас хүүхэд хөгшид ялгалгүй 480 гаран мянгыг нь хядаж, үгүйрч хоосортол тоносон байдаг. Тэр цуст хядлагын дараа баруун Монголын нутгаар 20 хоног мориор явахад нэг ч хүн, малтай таараагүйг тэмдэглэн үлдээжээ.  Энэ гуниг харууслаас үүдэн баруун Монголын өнчирч хоцорсон ард олон ахан дүүс, агт морио үгүйлэн дурсаж зохиосон Жаран цагаан адуу хэмээх дууг дуулах болсон гэлцдэг билээ. Утга агуулгаа бодсон ч, бэлгэдлээ бодсон ч яавч найр хурим, баяр цэнгэл дээр дуулах дуу биш юм.

Монголчууд найр хуриманд дуулахыг цээрлэдэг дуу, хэлэлцэхийг цээрлэдэг үг гэж байдаг. Эдгээр дууны нэгд Жаран цагаан адуу  дуу зүй ёсоор багтдаг. Учрыг дууны үгнээс  харж болно. Тодруулбал,

Жаран цагаан адууны минь

Алаг нь хаана байна ах нар минь

Зургаан хошуу нутгийн минь

Ард нь хаана байна эгч нар минь

Далан цагаан адууны минь

Ардаг нь хаана байна ах нар минь

Долоон хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь…

Дуунд үлдсэн энэхүү аймшигт аллагын дараа Зүүн гар нутгийн жалга бүр нь цусаар урсаж байсан тэр эзгүйрсэн орон зайд нэг хэсэгтээ цагаач хятад хүртэл очихоос зүрхшээдэг байсан гэх мэдээлэл байдаг.

Гал голомтоо самруулж, цусан гол урссан

“Жаран цагаан адуу” дууг судалсан Оросын нэгэн эмэгтэй “Энэ дуу бол дайны гамшгийг хараад гашуудан дуулсан гаслант дуу” гэсэн байдаг. Гэтэл энэхүү дууг баяр наадмаар бүжиглэн инээж хөхрөлдөн байж дуулах нь юуны учир вэ?

 

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.