Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Коронавирусийн халдварын нас баралтын түвшин 2.3% бол тарваган тахлынхыг 4.9% гэж дэлхийд үздэг”
Мэдээ

“Коронавирусийн халдварын нас баралтын түвшин 2.3% бол тарваган тахлынхыг 4.9% гэж дэлхийд үздэг”

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/14/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан бөгөөд сорьцын шинжилгээгээр тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдсан талаар бид мэдээлсэн.

 

Тэгвэл Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тарваган тахлын талаар нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Говь-Алтай аймагт эндсэн хүүхдийн сорьцыг шинжлэхэд PCR-аар тарваган тахлын булчирхай хэлбэрээс хүндэрч, үжил хэлбэрээр нас барсан нь тогтоогдсон.

Нэгдүгээр хавьтлын 15 хүн, хоёрдугаар хавьтлын 11 хүнийг хяналтад авсан. Нэгдүгээр хавьтлын 15 хүн антибиотекийн эмчилгээнд орсон. Тэднээс одоогоор зовуурь шаналгаа илрээгүй.

Тарваган тахлын идэвхжил өндөр байгаа энэ үед тарвагатай харьцах, тарваганы мах идэх, агнах нь хуулиар хориотой байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, эмнэлэг рүү ирэх замдаа нас барна гэдэг маш харамсалтай. Тиймээс тарваганы махыг хэрэглэхгүй байхыг дахин дахин анхааруулмаар байна.

Тарваган тахал цар тахал үүсгэдэг маш өндөр эрсдэлтэй өвчин. Хамгийн сүүлийн тарваган тахлыг хар тахал гэж нэрлэдэг. Энэ өвчин коронавирусээс ч аюултай.

Коронавирусийн нас баралтын түвшинг дунджаар 2.3% гэж үзэж байгаа бол тарваган тахлынх 4.9% гэж дэлхий дахинд үздэг, өндөр нас баралттай, аюултай өвчин гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тарваган тахлын халдварын нууц үе зургаан хоног байдаг. Тиймээс Говь-Алтай аймгийн зургаан суманд хэмжээнд хөл хорио тогтоож байгаа” гэлээ.

Онцлох ЭМЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.