Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Төмрийн бэлдмэл уухын оронд дэлүү чанаж ид
Зөвөлгөө

Төмрийн бэлдмэл уухын оронд дэлүү чанаж ид

Эрхэм админBy Эрхэм админ07/15/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шинэ шөл ууж гэдэс чанахад учир бий. Ихэнх айлууд хонины гэдсээ 1 тогоонд бүгдийг нь хийгээд л чанадаг. Нэлээд юм мэддэг, домч хүн “Чи таван цулын шөл ууя гэвэл 5 цул эрхтэнг тусад нь чанаад шөл уу.

Битгий 6 сав эрхтэнтэй нь хольж чана. 5 цулын шөл ядаргаанд сайн, халуун чанартай. Сав 6 эрхтний шөл хий дардаг, эмнэх чадвар сайн. Тиймээс элэг бөөр, зүрх уушги, дэлүүг тусад нь нэг саванд чана. Хош, ходоод, гүзээ, чацархай тэргүүтэнг тусад нь өөр саванд чана.” хэмээн хэлж байсан юм.

Малын дотор гэдэс таны биед ямар ашигтай вэ?

Малын дотор гэдэс буюу цувдай нь төмөр, уураг, кали, кальци зэрэг маш олон эрдэс бодисыг өөртөө агуулдаг. Жишээ нь: уураг 15-18%, төмөр 70-80% агуулдаг. Долоо хоногт нэг удаа дотор гэдэс идвэл төмөр дутагдлын цус багадалт гэх өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Гэвч “Сүүлийн үед дотор гэдэс тэр дундаа амин дэмийг хамгийн ихээр агуулдаг дэлүү, уушги, сархинаг, элэг зэргийг хүнсэндээ ашиглахаа больсон” гэж ШУТИС- ын доктор (Ph.d) Б.Майзул хэллээ.

Амьтны маханд агуулагдаж байгаа төмөр, кали, магни зэрэг эрдэс бодисууд хүний биед хэрэгцээтэй хэлбэрээрээ байдаг. 50% нь таны биед шимэгддэг. Харин улаан лооль зэрэг ургамалд агуулагдах төмрийн 3-10% нь л шимэгдэж бусад нь хаягддаг аж. Тиймээс таны биед хэрэгтэй амин дэмүүдийг ихээр агуулдаг дэлүү, уушги гүзээний талаар дэлгэрэнгүй хүргэе.

Дэлүү (Үхэр, хонь, ямаа)- Төмрийн агууламж маш өндөр. Дэлүүнд агуулагдах төмрийн үйлчилгээг судлах зорилгоор 2007 онд доктор Б.Майзул, анагаахын сургуультай хамтран цагаан хулгана, туулайд зориудаар цус багадалт үүсгэн 28 хоногийн туршилт хийжээ. Ингэхдээ эрүүл бүлэг буюу зориудаар цус багадалт үүсгээгүй амьтад; зориудаар цус багадалт үүсгэж төмрийн бэлдмэл өгсөн, боловсруулсан дэлүүг хоолтой нь хамт өгсөн, зориудаар цус багадалт үүсгээд энгийн л иддэг хоолыг нь өгч байсан гэж дөрөв ангилсан байна. Ингээд 28 хоногийн дараа харьцуулж үзэхэд боловсруулсан дэлүүг нэмэлтээр өгсөн амьтан төмрийн хэмжээ нь эрүүл бүлгийнхтэй тэнцэж байжээ. Үүнээс үзэхэд дэлүүнд агуулагдах төмрийн хэмжээ, төмрийн бэлдмэл ууснаас илүү болох нь тогтоогдсон. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт нэг удаа дэлүү чанаж идэхэд цус багадалттай болохгүй, төмрийн бэлдмэл ууснаас илүү үр дүнтэй юм.

зөвлөгөө Онцлох хоол
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Төв зам дагуух ТҮЦ-үүдийг албадан ачлаа

04/11/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.