Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Дайнд шархадсан Монгол морь
Фото

Дайнд шархадсан Монгол морь

coolBy cool08/24/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

1945 онд Орос улсад суралцалцаж байсан Тарвийн Мөнх-Осор гуайн дурсамж ярианаас

Гэрэл зураг: О.Дэлгэрхүү

1945 онд эх орны дайн дуусгавар болж байлаа. Энэ үед Монголоос ЗХУ-д малын их эмч мэргэжлээр хоёулаа суралцдаг байсан юм. Нэг өдөр бидэн дээр Зөвлөлтийн хоёр офицер ирж, “Манай адууны хашаанд /конешконд/ танай Монголын шархадсан хоёр морь фронтоос ирсэн юм. Бид эмчилж тордох гэсэн боловч бүтэх юм биш. Хүн ойртуулахгүй хазаж хайраад хавьтуулахгүй юм. Ядахдаа ус ууж өвс иддэггүй ээ. Ингэсээр байгаад эмчилгээ ч хийлгэлгүй үхэх нь шиг байна. Та нар монгол хүмүүс байна, очиж туслах арга чарга юу байна. Уул нь Германы фашистийг үүрэнд нь устгахад их үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан ачтай морьд юм гэнэ лээ. Үхүүлж болохгүй гэж дарга нар үүрэг өгсөн болохоор бид арга ядаад та нарын сургийг гаргаж ирлээ” гэж арга нь барагдсан байдалтай үнэнээ ярив.

Тэдний гуйлтын дагуу очтол хашаан дотор шархтай морьд байна. Тэдгээр том биетэй тоомсогнуудаас нилээд зайтай хоёр жижиг биетэй морь уяатай байсан нь бусдаасаа аль ч талаар ялгарна. Офицерийн нэг “За энэ дээ. Танай монгол морьд Чёрт вазмий” гэж хэлээд уурсангуйгаар шал руу нулимав. Энэ байдлыг хараад тэр оросын “Бид энэ хоёрыг яаж ч чадаагүй юм, Та нар ч ёстой горьдсоны гарз байлгүй” гэх өнгө нүүрэнд нь бичээстэй дооглонгуй инээмсэглэл тодорч ирэв. Гэтэл хэдэн орос цэрэг наана нь зогсчихсон нэгэн уртаа модны үзүүрт хувинтай ус өлгөж, холоос гэтсээр дөхүүлж өгч байв. Нөгөө орос цэргийг жаахан ойртох гэхлээр чихээ хулмайлган хазаж хайрах гэнэ. Цементэн шал гал маналзтал тангарна. Ёстой яах ч арга алга. Биднийг дагуулж ирсэн хоёр орос офицер, “за ингээд байгаа юм даа” гэсэн шиг харж толгой сэгсэрнэ.

Та нар юу гэж бодно. Хоёр морь гэж авахын арга алга. Аргагүй л монгол морь минь мөн нь мөн. Гэхдээ ясан дээр тохсон арьс л гэсэн үг. Биенийх нь энд тэнд сум бөмбөгний хэлтэрхийд өм цөм цохиулсан, хэгзэрсэн, зулгарч цус шүүрсэн гээд авах юм даанч алга. Монгол хүн чинь хүний нутагт ийм болсон морио хараад зүрх шимширч өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Намайг нүүрээ даран уйлахад оросууд хараад гайхаж байх шиг байсан. Арга ч үгүй юм уу даа, дайны талбарт олон сайхан нөхдөө алдаад нулимс нь ширгэж хатуужчихсан улс чинь ийм юманд уярч өрөвдөнө гэж ч юу байх билээ. Хөөрхий дөө, тэр хоёр морьд. Дайны хүнд бэрх хатуу хөтүүг биеэрээ туулж, харь эздээсээ их үнэлгээ авч, амьд байх эрхээр шагнагдсан нь энэ буюу.

Би хар багаасаа адуу мал дээр өссөн болохоор бас дөртэй. Тэгээд тэр хоёр руу ойртох гэтэл санасны гарз, мөн л аяг аашаа гаргаж байх юм. Шархнаасаа болж ингэж адгуусны ааш эвдэрснийг юу гэлтэй билээ. Би холоос мярайгаад нэг рүү нь дөхлөө. Нэлээд ойртон очтол хазах гээд аргаш эргэн чихээ хулмайлган ухасхийж байна. Өөрөө ч бараг мэдэлгүй “Хайя” гээд чанга хэд хэд хашгирч орхилоо. Тэгтэл нөгөө хазах гээд чихээ хулмайлгаад байсан морь чинь толгойгоо өргөн намайг гайхсан байдалтай харж байна. Би ч тэр үед зай өгөлгүй “Хайя, хайя, гурий гурий” гээд дөхөөд байлаа. Хөөрхий морин эрдэнийн маань хоёр чих нь солбиод зөөлөн үүрсэх нь тэр. Би аажуухан мярайн дөхсөөр байв. Ингэсээр алхам алхмаар ойртож, цээж, улмаар хүзүүнд нь хүрэв. “Хайя. хайя” гэсээр толгойнд нь гараа хүргэж, зөөлөн илж маажлахад яасан ч үгүй. Харин тэгэхдээ хэзээ тасхийтэл үмхээд авах юм бол доо гэж дотроо айж байсан шүү. Гэтэл тэрүүхэндээ зөөлөн үүрсэх аядаж, намайг хүзүү сунган үнэрлэж байна. Ухаант адгуус маань монгол эзнээ танив бололтой, бас зөөлөн үүрсэн бүр сэтгэлийг минь уярааж орхив.

Тэртээд зогсч байсан орос офицер цэргүүд бүр мэл гайхсан байлаа. Тэгээд гэнэт сэхээ авав бололтой инээлдэн “молодец, хорошо” гэлцэн алга ташиж байна. Миний сэтгэл хөөрч бас л нулимс асгараад ирэв. Нөгөө нөхөр минь хэзээний тэсч чадалгүй нулимсаа арчиж зогсоно. Үүнээс бид хоёр орос нөхдийнхөө хамт эргэн тойрч, эмчилгээ үйлчилгээ хийлгэн тэнхрүүлсэн дээ. Ээ дээ, морь ч ёстой ухаантай адгуус шүү.
В. Өлзийдүүрэн

түүх чөлөөт цаг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.