Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна
Мэдээ

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/18/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгалаа. Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм

. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Неон гэгээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна.

Энэхүү тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000м2 явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, 1500 орчим нарс, хайлаас, 22000м2 талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлыг хийж байна.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгах үеэр “Иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа тохижилтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар заавал эзэнтэй болгох, арчлалт, цэвэрлэгээ, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах ёстой. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа. Мөн цэцэрлэгт хүрээлэнд ус урсах магадлал байгаа учир усны хаялагуудыг гаргаж өгөх шаардлагатай байгааг захиалагч болон гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа.

Бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар арчлалт, хамгаалалтыг хэрхэн хангах асуудлаар санал бэлтгэн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмд үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.