Дуучин Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуунаас залхаж, сэтгэлээр унажээ
Хуульч, эрхзүйч мэргэжилтэй дуучин бүсгүйн хувьд урлагийн ертөнцийг сонгоод алдсан зүйл байхгүй ч, сүүлийн хэдэн жил хүссэн хүсээгүй хол байхаас өөр аргагүй болжээ. Нэгэнт хэвшсэн арга барил, нийтийн дуунаасаа залхаж буйгаа ч ил тод хэлээд авч. Тун удахгүй шинэ уран бүтээлээр тэсрэлт хийнэ гэж байснаа бас мартсан бололтой.
“Нийтийн дуу дуулаад л байвал хөгжихгүй байгаагаа би мэдэрсэн… Өөр жанр, өөр стилиэр дуулахдаа биш. Би илүү хөгжмөөр… Ахуйдаа баригдсан амиа зогоогч, би” хэмээн их л гутрангуй бичсэн Г.Эрдэнэтунгалагийг олон хүн дэмжсэн байна. Энэ урлагт цоо шинэ өнгө аяс, өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй гэдгийг олны танил эрхмүүд ний нуугүй зөвлөжээ.
2020 оны УИХ-д өрсөлдөхөөр эртнээс зэхэж, бэлтгэл юугаан базааж байсан дуучин Г.Эрдэнэтунгалагт нэр дэвших квот олдоогүй юу, нам нь дэмжээгүй юу. Бусад нэр дэвшигчдэд амжилт хүсээд, харамсалтайгаар үлдэж буйгаа зарласан. Хоёр дахь амьдралаа зохиож, өнгөрсөн жил хөөрхөн охиноо дүүтэй болгоод амжсан дуучин бүсгүй урлагийн салбараас нэг л уйдаа юу даа.