“Киви”-гийн Агий местээ Б.Халиунд алдав уу
Амтлаг жимсны нэр, өнгө төрхөөр өөрсдийн хамтлагаа бүрдүүлсэн “Киви” хамтлагийнхан сүүлийн хэдэн жилийн хугацаанд хувийн амьдралдаа түлхүү анхаарлаа хандуулж эхэлсэн.
Гэхдээ үе үехэн элдэв арга хэмжээнд хамтлаг бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох нь бий. Харин сүүлийн үед тус хамтлагийн монгол төрхийг илтгэсэн дүрд хуучин гишүүн Б.Халиун хөөрхөн сайхнаараа гайхагддаг Агийгийн оронд тайзнаа гарах болсон.
Сэтгэл гутралын эмчилгээнд жил орчмын эмчилгээ хийлгэсэн гэх Агий сүүлийн үед олноо ил гарч, нарны шилээр өөрийгөө халхалсан хэвээр ганцаараа алхах болжээ. Түүний эргэн тойрныхон нь Агийг местээ Б.Халиунд бүр мөсөн алдсан бололтой гэж жиг жуг хийх аж.
Б.Халиуны хувьд “Киви”-г анх олонд танигдаж байх үед гэр бүлээ төвхнүүлэхээр салж одсон байдаг. Өдгөө гурван хүүгийн ээж юм.