Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Дурласан хүнээс гардаг ухамсаргүй ДОХИОНУУД
Зөвөлгөө

Дурласан хүнээс гардаг ухамсаргүй ДОХИОНУУД

Эрхэм админBy Эрхэм админ07/20/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дурласан хүнээс гардаг ухамсаргүй ДОХИОНУУД

Танд хэн нэгэн хүн сэтгэлтэй болсоныг хэрхэн мэдэх вэ. Өөрөө ч мэдээгүй байхад бид хэн нэгэнд татагдсан байдаг. Бидний биеийн хэл бүх зүйлийг илэрхийлж байдаг. Энэ хэлийг бид зөв уншиж чаддаг байх ёстой. Бидний ухамсаргүй энэ дохиог явуулдаг учир ухамсартайгаар хэлэгддэг үгнүүдийг бодвол худал байдаггүй.


Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлээ илэрхийлэх байдал өөр өөр учир тус тусад нь авч үзэх болно. Дурлалын эхэн үеийн дохионууд:

Эрэгтэйчүүд:

Шүргэлт – Дурласан эрчүүдэд биеийн холбоо, харилцаа /шүргэх, хүрэх/ чухал болдог. Тиймээс тэд боломж болгоныг ашиглан эмэгтэйдээ хүрэхийг хичээдэг. Заавал илэх, энхрийлэх явдал биш. Энэ төрлийн шүргэлт илүү дотноссон үед явагдана. Эхлээд эрчүүд эмэгтэйгийнхээ сэтгэлийг татах гэж хажуугаар нь зөрөхдөө гарыг нь шүргэх, үсийг нь янзалж, хувцсан дээр наалдсан хогыг авч өгөх, кофе өгөхдөө гарт нь хүрэх, лифтэнд аль болох ойрхон зогсохыг ичээдэг. Санамсаргүй байдлаар хүрэлцэхийг хичээдэг.

Түүний анхаарлын хүрээнд – Дурласан залуу эмэгтэйгийнхээ анхаарлын хүрээнд байхыг байнга эрмэлздэг. Ойролцоогоор 0,5 – 1 метр зайд байхыг эрмэлздэг. Анхаарлын хүрээнд байна гэдэг нь түүний нүд рүү байнга ширтэнэ гэсэн үг биш. Хагас харсан аль эсвэл нуруугаа харуулан суусан байж ч болно. Хамгийн чухал нь түүнийг харж, үнэлж байна гэдгийг мэдэж байх явдал.
Харц – Эмэгтэйгийнхээ харцыг байнга хайж байдаг. Эмэгтэй нь өөр зүг рүү харж байвал харц нь юун дээр тусч байгааг олох гэж оролддог. Харц тусаж байгаа зүйлийг нь мөн адил хардаг. Дурласан залуугийн харц эмэгтэйгийнхээ эрүүнээс доошоо цээжнээс дээд хэсэгт ихэвчлэн тусдаг. Нэг зэрэг уруул болон цээжийг нь харах гэж тэр.
Тоохгүй байгаа дүр эсгэх – Тэд эмэгтэйгээ тоохгүй байгаа мэт дүр эсгэдэг. Эмэгтэйнхээ хажууд суусан ч тоохгүй юм шиг царайлдаг. Ингэж тоохгүй байгаа мэт байдал нь тухайн эмэгтэйгийн анхаарлыг өөр дээрээ хандуулдаг. Эмэгтэйчүүд: “Яагаад над руу ерөөсөө харахаа болчихов? Би түүнд таалагддаггүй юм байхдаа? Намайг яагаад үл хүндэтгээд байна вэ?” гэж бодож эхэлдэг. Ингээд түүний зорилго биеллээ.
Эмэгтэйчүүд:

Нүд – Дурласан эмэгтэйн нүд зөөлхөн байдаг.

Үл тоомсорлосон байдал ба сөргөлдөөн – Зарим эмэгтэйчүүд мөн адил таалагдсан залуугаа үл тоомсорлох байдал гаргадаг. Ингэснээр мөн адил анхаарлыг нь өөр дээрээ хандуулдаг. Харин зарим эмэгтэйчүүд түүнтэй сөргөлдөж, асуудал үүсгэдэг. Өөрийн сэтгэл мэдрэмжээ “эсрэг” байдалаар илэрхийлж буй тэмдэг.
Баяр баясалаа илэрхийлэх – Таалагдсан эрэгтэйнхээ анхаарлыг татахын тулд эмэгтэйчүүд түүний дэргэд чанга инээдэг. Ухамсаргүйгээр өөрийн тачаангуй байдлыг илэрхийлж байдаг. Судалгаагаар чанга инээдтэй бүсгүйчүүд эрчүүдэд илүү таалагддаг болох нь илэрсэн. Чанга инээж буй эмэгтэйг бусад эмэгтэйчүүд дургүйцдэг. Тэднээс дургүйцэж буй шалтгааныг асуух юм бол ядаргаатай санагддаг гэж хариулна. Яг үнэндээ гэвэл эрчүүдийн анхаарлыг татаж байгаа болохоор тэд дургүйцдэг.
Харц – Дурласан бүсгүй дурлалт залуугаасаа харц салгадаггүй. Түүнийг байнга эрэн хайж, мэдэрч байдаг. Харц тулгармагц харцаа буруулдаг.

Халамж, тусламж – Дурлалт хүндээ маш их анхаарал тавидаг. Найтаймагц алчуур өгч, автобусанд суудал авч, чихэрээр дайлж, цай кофе авчирч өгдөг. Ийнхүү анхаарал халамж тавьснаар түүний хажууд эрэгтэй хүн тухтай, сайхан байна гэсэн мэдрэмжийг түүнд ойлгуулахыг хичээдэг.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.