Монголын хөгжим сонирхогч залууст Швейцарийн үндэсний урлаг болох ёодол хэмээх урсгалыг мэдрүүлсэн дуучин бол П.Баярцэнгэлийг танихгүй хүн Монголд үгүй.
Тэрбээр Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Өдгөө өөрийн хоолойны давтагдашгүй өвөрмөц хоолойгоороо бусад уран бүтээлчдээсээ ялгарч чаддаг нэгэн. Үзэгчдийг уйдаахгүй өөрийнхөө авьяасыг дайчлэн хүчтэй оролцогчдын нэг байж чадсаар байгаа Баяраа маань эр, эм, өндөр, нам гээд олон төрхийг бүтээж буй.
Тэрээр нэг удаа Хүйтэн хөнжлөө хэн нь дулаацуулах вэ гэж хуруудаж явсан үе ч бий
Анх 7 буудалд ахынхаа хажууу өрөөнд орж амьдраад амьдралаа эхэлж байлаа. 7 буудлаас Дарь-Эхрүү нүүсэн. Нийт 5 удаа нүүж байраа сольж байлаа. Нэг дурсамж ерөөсөө санаанаас гардаггүй юм. 7 буудалд амьдардаг оюутнууд байсан. Өвөл нь аймар хүйтэн. Бид 2 орой орж ирээд л хоолоо хийж идчихээд хоорондоо хуруудна. Юуны төлөө хурууддаг байсан гээч хожигдсон нь түрүүлж хөнжилдөө орж хөнжилөө дулаацуулна. Ихэнхдээ би хайраасаа түрүүлж хөнжилдөө орж дулаацуулахын тулд албаар хожигддог байж байлаа. Ингээд эргээд бодоход эндээс л хайр ундарч байсан юм шиг ээ хэмээж байжээ.
Хайр гэдэг их хөөрхөн хаанаасаа ч юм ундраад л байдаг