М.Нара залуу халуун насаа дурсав
Дуучин гэхээсээ илүү зөгийчин, ганц бие ээж гэдгээрээ олонд танигдсан М.Нарантуяа буюу Нара залуу насаа дурсаж “Туфлтэй морь унаж хөдөө явж байсан насыг минь уучил” гэсэн тайлбартай гэрэл зургууд хувийн цахим хуудаснаа нийтлэжээ.
Уг зургийг хүүгийнхээ аав Батцацралтай болзож байхдаа түүнээр авхуулсан гэдгээ тэрээр нуусангүй. Мөн тэрээр “хот хүрээнд ирснийх Шангрила орлоо.
Би ч нэг углааш чирчихсэн халуунд хувцас биед наалдахгүй гутал хөл чангаахгүй хүн хажууханд өндөр өсгийт дээр тэнцвэр хичээж арай ядан яваа бүсгүйг хараад ямар сайхан насанд ирснээрээ юутай их бахархав аа.
Шинж чанарт биш мөн чанарт ач холбогдол өгдөг насанд иртлээ олон зүйл туулсандаа нэгэн бодлын талархах ч шиг” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.