Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Аав ээж өөрсдөөсөө эхлээд хүүхдэдээ үлгэрлэх 10 соёл
Зөвөлгөө

Аав ээж өөрсдөөсөө эхлээд хүүхдэдээ үлгэрлэх 10 соёл

Эрхэм админBy Эрхэм админ07/25/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аав ээж нь өөрсдөө тодорхой дүрэм журам, амьдралын соёл, эмх цэгцгүй бол хүүхэд ямар ч нийгэмд өсөөд нэмэргүй гэрийн соёлоор л түлхүү хүмүүждэг шүү дээ. Иймээс та бүхэн доорх хэдхэн санааг баяжуулаад гэртээ хэрэгжүүлдэг байгаарай.


1. Тааралдсан танилтайгаа тод дуугаар инээмсэглэн мэндчилж, үгийн сайныг хэлэлцэж байх. Эндээс хүүхэд бусадтай харилцах харилцааны соёл, үгийн баялагийн анхны хичээлээ сурдаг.

2. Гэрээс гарахдаа болон ирэхдээ (үлдэхдээ) мэндтэй байх . Тухайлбал, “Аав нь ажилдаа явлаа миний сайхнууд дор бүртээ ажлаа сайн амжуулж байгаарай”, “Ажлаа сайн хийгээрэй, битгий ядраарай”, “Би ирлээ, өнөөдөр ямар байв даа” г.м.

3. Хоол идэхдээ аав ээж өөрсдөө утсаа хол тавьж бие биедээ сайхан хооллохыг хүсэх, ерөөдөг байх. Хоолны ширээний ард дахь хөгжөөнтэй, халуун дулаан яриаг аав өдөөж өгдөг байгаарай.

4. Эхнэр, нөхөр гэрийн ажил, хүүхдийн асаргаанд эн тэнцүү анхаарал халамж тавьдаг байх. Хэрэв ээж хүүхдүүдээ харж гэрт үлддэг бол аав ажлаас ирээд хүүхдүүддээ цаг заавал гаргадаг байх хэрэгтэй.

5. Хэдий албатай биш ч айлд зочлохоор очихдоо аль болох гар хоосон очихгүй байх. Магадгүй бага насны хүүхэдтэй айлд очих гэж буй бол хүүхдүүдэд нь өгөх зүйлсийг өөрийн хүүхдээс санал авах нь түүнийг соёлд сургаж буй нэг хэлбэр. Энэ үедээ хүнсний эрүүл байдлаа ярилцах хэрэгтэй, тийм ээ.

6. Өөрсдийн гэсэн сонирхол, хоббитой байх. Аав ээж түүнийгээ дагнан шохоорхдог, судалдаг байх нь хүүхдүүдийн сониуч, танин мэдэх сэтгэлгээнд маш их эерэгээр нөлөөлдөг. Спорт, урлаг, төрөл бүрийн цуглуулга, зураг дарах, загасчлах аль нь ч байсан болно. Гол нь түүнийг тань таны хүүхдүүд сонирхох үед уйгагүй тайлбарлаж өгөх хэрэгтэй. Харин хүсээгүй бол шахах хэрэггүй.

7. Зохистой, эрүүл хооллох. Аав ээж өөрсдөө эрүүл амьдралын хэв маягтай, хэзээ хамаагүй өлссөн л бол юу хамаагүй идчихдэггүй байх хамгийн чухал. Хооллох цаг, хоолны цэс, илчлэгийг гэр бүлийн гишүүдийн нас, хүйс тухайн улиралаа харгалзан нарийн баримталж хэвших нь хүүхэд ирээдүйд эрүүл хооллох дадалтай болоход чухал үүрэгтэй.

8. Цаг баримталдаг байх. Ажилдаа явах, ажлаас тарах, унтах, босох, хооллох, цэцэрлэг сургуулиас хүүхэд авах цагаа нарийн сайн баримталдаг байх нь хүүхдийг өөрийг нь цаг баримтлах соёлд сургах үндэс нь болдог.

9. Нэгнээ сонсох. Хэн нэг нь алдаа гаргасан тохиолдолд шууд л уурлаж бухимдаж загнаж зэмлэхийнхээ оронд хоорондоо эсвэл гэр бүлээрээ хэлэлцэн ярилцаж эрүүл зөв гарц хайж, нэгнийхээ алдааг уучилдаг байх. Эндээс хүүхэд бусдыг сонсож, уучилж, аливаад уужуу хандахыг үлгэрлэдэг.

10. Болзож бай. Хэдийгээр та хоёр гэр бүл болоод нэлээн хэдэн жилийг үдэж аав ээж болсон ч бай бие биендээ цаг гаргаж хоёулхнаа салхинд гарч, кинонд явж, кофе уун сууж ирээдүйгээ тайван сайхнаар ярилцан сууж байгаарай. Заавал гадагш гарахгүй ч гэртээ хөзөр тоглоод цайгаа уугаад суусан ч болно шүү дээ.

“- Аав ээжийн бие биесээ хайрлахыг харах л хамгийн жаргалтай байдаг” хэмээн өсвөр насныхан судалгаанд хариулсан байдаг шүү.

Г. Төмөрзаяа (#Хөөрхөн_шар_шувуу сургалт судалгааны төвийн захирал)

 

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.