Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа
Мэдээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Эрхэм админBy Эрхэм админ07/27/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааны эхэнд нийслэлийн төсвийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн танилцуулгыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Солонго хүргэлээ. Дараа нь хуралдаанд Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц зураг төсөл боловсруулах уралдааны дүнг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц, зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн. Бүтээлүүдийг 2020 оны 5 дугаар сарын 12-17-ны өдрийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудсанд байршуулж, иргэд олон нийтийн саналыг нээлттэй авчээ. Нийт 55823 иргэд санал өгч, уралдааныг дүгнэх комисс удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн байна.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцлээ

Мөн өнөөдрийн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв. Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар болон Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн шинжилгээний ажиглалтын талбайн газрын танилцуулгуудыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн газар доорх гүний худгууд болон дэвшилтэт технологи бүхий гүний ус цэвэршүүлэх байгууламжийн газар, Тэрэлж-цэвдэг судлалын харуулын шинжилгээний ажиглалтын талбай, хөдөө аж ахуйн цаг уурын бэлчээрийн төлөв байдлын явуулын судалгаа шинжилгээний ажиглалтын талбай бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс   

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.