Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо
Мэдээ

Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/28/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан,

нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж байгаа хашааг буулгахаар боллоо.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэг баригдаж байгаа газрын барилгын ажлыг явуулах нөхцөл боломжийг нь хааж хашаа барьсан байна. Энэ асуудлыг сая холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж шалгалаа. Цаашид сургууль, цэцэрлэгийн барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах үүднээс өнөөдөр хашааг нь буулгаж, газрыг нь чөлөөлнө. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орон сууцны хороолол доторх орц гарц, авто замын асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан. Тийм учраас энэ ажлыг цаашид үргэлжлүүлж ажиллана” гэв.

Мөн энэ үеэр холбогдох албаныхан тухайн хорооны орон сууцны хорооллын авто замын сүлжээг нэмэгдүүлэх, шаардлагатай газруудад орц, гарц шинээр гаргах асуудлыг судалж, боломжтой газруудад орц, гарцыг нэмэгдүүлж ажиллахаар болсон юм.

Дараа нь газар чөлөөлөлтийн ажил Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны заагт байрлах Маршал таун хотхоны хажуугийн контейнерыг чөлөөлснөөр үргэлжилж байна. Газрын тухай хуулийн 57.3, 57.4 дэх заалтаар иргэд, оршин суугчдын явах зам, орц, гарцыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Маршал тауны хажуугийн орц, гарцыг чөлөөллөө. Ингэснээр хотхоны 3000 орчим оршин суугчдын орж, гарах нөхцөл боломжийг бий болгож байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.