Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»МУАЖ Ш.Чимэдцэеэ экс нөхөр МУГЖ Д.Түвшинжаргалд шүлэг хаяглав
Папарацци

МУАЖ Ш.Чимэдцэеэ экс нөхөр МУГЖ Д.Түвшинжаргалд шүлэг хаяглав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/30/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайн байцгаана уу.олон үг нуршилгүй нэгэн шүлэг орууллаа.

Дамдинжавын Түвшинжаргалд.

Цөөхөн наснаас дассан амраг минь


Цөөвөр чонын удам юмсан уу

Цөвдөл махыг олж үмхээд

Цөлийн цаадруу талийж одлоо…

ИНЖИНААШ.

Гуниг зуусан чимээгээр

Голомтыг минь тогшуулж

Зүрхний минь сул алсад

Зүдрэлийг ихээр тээлэглээ дээ

Хайрын сайхан сэтгэлрүү минь чи

Хар ус цацаж унтраачихаад

Ханийн заяаагаар намайг дутааж

Хог шиг хаяаад явсан даа

Халуун хүйтнийг ялгалгүй тэмүүлсэн

Хамаг сэтгэлд минь цан цохиулчихаад

Хаврийн жавар шиг ааш гаргаад

Хариад явчихсан даа чи

Бүсгүй заяаагаач умартан

Бүхнээ зориулж суухад минь

Бөөлжис цутгам санаа агуулсаар

Буцаад явсан шүү чи

Нуумалаар авхын дон тусаж

Нэрмэл дарс мэт өөрийгөө сэлбэхийм

Нэт их хөрөнгө хэрэггүй ээ

Нээрээ шүү чамд зохихгүй

Буцмал авгай шиг цэхэлзээд

Буцаад явчихсан шүү дээ чи

Буурлын минь буяныг булааж

Будаж шунхдаад яанам бэ

Дангаар идэх сэтгэл чинь

Даанч барагдахгүй байна уу

Дарагдахгүй хүчтэн даяаар олон шүү

Таныг дайраад талхалчихвий

Орох оронгүй болсон биш

Оёооргүй шуналаа гээмээр юм

Олны хүч оломгүй шүү

Өөрийг чинь дайраад унагачихвий

Нодын зан чинь хөдлөөд байна уу

Нохой шиг өөдөөс боорлоод байхийм

Ноён санаа чамд зохихгүй ээ

Ноднин жилийнх шиг юм болно

Ард олныг дургүйцүүлж хүртсэн

Алдар нэр чамд зохихгүй ээ

Алдаа онооны дэнс хэцүү шүү

Арай л худлаа байна буцаагаад өгмөөр юм

Түм түмээр наслах биш

Төвөгтэй шүү дээ хүний хөрөнгө

Хэцүү юмнд шунаад яахав

Хүүхэд багацуулд чинь нүгэл нь тусна

Үндэслүүлээгүй хөрөнгө мууг дагуулж

Үрийн үрд чинь тээг болно

Үйлийн үр хэцүү шүү

Үрээ даагнд чинь хал болно

Гүйгүүл ухаан дутуу хүнд

Нуугуул хөрөнгө огт хэрэггүй

Гүнжидийн үр шиг миний ач нарын

Гүний ухаанд хэрэг болхийм үлдээчих…

Өөриймсөх сэтгэл суулгүй

Өчнөөн жил гоёсон доо надаар

Өвөг дээдсийн минь хөрөнгөнд

Өлөн бар шиг шунасан даа чи

Хорвоо дүүрэн дуулсан

Ховорхон бүсгүй гэлцдэгийм намайг

Дөмөгхөн эр байсан бол чи

Домог шиг эхнэр чинь байх байлаа би

Ш.Чимэдцэеэ.

2019он.

https://www.facebook.com/100012470111447/videos/pcb.948565172235811/948565145569147/

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.