Тэдний сул тал нь хэт их ихэмсэг. Заримдаа хов зөөх дуртай ч энийгээ их бодолтой, болгоомжтой хийдэг. Гэвч түүний сайн чанарууд хүний анхаарлыг илүү татдаг.
Туулай жилтэн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чаддаг бас ч гэж шударга, даруухан, буянтай хүмүүс.
Ярианы өндөр чадвартай учир гэртээ зочин хүлээж авч ярьж суух дуртай. Өөрийгөө бодитоор дүгнэж чаддаг. Гэрийн бүх юм нь нарийн мэдрэмжтэйгээр тохижуулагдсан байдаг. Туулай жилтэй хүмүүс хэн хүнээс илүү тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэдэг. Тэд дээдсийн хүрээлэлд байх дуртай бөгөөд заримдаа хэтэрхий ёсорхог, од болон гялалзахын тулд тун ч их тэвчээр гаргаж чадна.
Туулай жилтэй эмэгтэйчүүд бусадтай өөрийн мэдлэг, туршлагаасаа дуртай нь аргагүй хуваалцдаг. Өөрт тохиосон бяцхан таагүй зүйлд бусдын зовлон зүдгүүрээс илүүтэй санаа зовох нь их. Улс оронд болж буй өлсгөлөн, дайн байлдаан өөрт нь нөлөөлөхгүй л бол тэр бүр тоохгүй. Маш жаахан зүйлд уйлж, гомдсон ч амархан тайтгардаг. Туулай жилтэй эмэгтэйчүүд аливаа нэг зүйлд их гүнзгий, сэтгэлээсээ ханддаг нь эргэн тойрныхонд нь ихэд таалагддаг.
Ямар нэг ажлыг эхлүүлэхдээ урдаас сайн, муу талуудыг нь харьцуулж бодолгүйгээр юуг ч хийдэггүй. Амьдралд нь таагүй өөрчлөлт оруулж болохоор юм бүхнийг үзэн яддаг. Найз нөхдөөсөө болж гэрийнхнийгээ ч тоохгүй байж мэднэ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ муу ухамсарладаг.
Хонь жилтэнтэй амьдарвал түүнийгээ ихэд сайн халамжилж жаргалтай амьдарна. Мөн нохой, бүх зүйлд нямбай ханддаг гахай жилтнүүдтэй амьдрахад бүх юм сайхан явах болно. Харин тахиа, хулгана жилтнээс зайлсхий. Бар жилтэнтэй хайр сэтгэл, ажил хэргийн алинд нь ч тун хөндий харьцаатай байна.
Санхүүгийн хувьд тэд үргэлж азтай байдаг. Тэдэнтэй аливаа ажил хэргийн гэрээ, хэлцэл хийхэд алдах юмгүй. Товчхондоо тэднийг ажил хэрэг дээр “аюултай” хүмүүс гэж хэлж болно. Худалдааны салбарт ялангуяа уран сайхны мэдрэмж сайтай учраас хуучны эдлэлийн дэлгүүр ажиллуулбал их ашиг олно. Мөн сайн өмгөөлөгч, хуульч байж чадна. Туулай жилд төрсөн эмэгтэйчүүд ер нь юм бүхэнд авъяастай хүмүүс байдаг ба улс төрчид ийм эмэгтэйг эхнэрээ болговол хожих болно.