Б.Идэр-Од инженерийн ажлаа хийж эхэлжээ
Англи хэлний багш, комедиан Б.Идэр-Од инженерийн ажлаа хийж эхэлсэн бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Инженер хүн байна даа. Бүтээж босгох ажил их байна аа” гэжээ.
Б.Идэр-Одын хувьд нийслэлийн 11-р сургууль, АНУ-д Канзасын их сургуулийг агаарын хөлгийн инженер мэргэжлээр дүүргэсэн. Их сургуулиа төгсөөд МИАТ компанид агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр гурван жил ажиллаад CallPro компаниа үүсгэн байгуулсан гэдэг.