Монгол улсын дөрөвдэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өдгөө Ховд аймгийн Үенч голын эхэнд буюу Цүнхэгийн эх гэдэг газар гэр кемп байгуулан амьдарч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээллээр тэрээр аргал угалзын бүсэд зөвшөөрөлгүй олон хоног байрласан байна. Тус нутгийн байгаль хамгаалагч олон хоног ийнхүү байрлаж байгаад тодруулга авах гэсэн боловч Ц.Элбэгдоржийн кемпэд хамгаалагчид нь ойртуулаагүй аж.
Ц.Элбэгдорж өдгөө хуулинд заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын дор амьдарч байгаа.