Аймгийн Сонгуулийн хороо 8-р сарын 10-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Баян-Өндөр, Жаргалант сумын Сонгуулийн хороог байгуулсан байна.
Баян-Өндөр сумын Сонгуулийн хорооны даргаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий, Жаргалант сумын Сонгуулийн хорооны даргаар тус сумын ЗДТГ-ын дарга Т.Энхжаргал нар тус тус томилогджээ. Сумдын Сонгуулийн хороо нь тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна.
Энэ сарын 16-ны өдрөөс өмнө нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны Сонгуулийн хороодод хүргүүлнэ гэж “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуульд заасан байна.