Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Оюун-эрдэнэ сайдаа Тээвэрчид нэг нэгээрээ үхээд эхэлсэн
нийтлэлчид

Оюун-эрдэнэ сайдаа Тээвэрчид нэг нэгээрээ үхээд эхэлсэн

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/12/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОДОО ИНЭЭХГҮЙ ЭЭ ОЮУКА САЙДАА …

ТЭЭВЭРЧИД БАЛАРЛАА … ДЭЭРЭМДҮҮЛСЭН ЦАВЧУУЛСАН … НЭГ НЭГЭЭРЭЭ ҮХЭЭД ЭХЭЛсЭН …

…. 30 жил ханилсан ханиа байхгүй болсонд итгэж эвлэрч чадахгүй юм. 60 хоног кабиндаа тусгаарлагдаж, хөлөө жийгээд сууж ч чадахгүй. Хоригдол шиг цомцойж суугаад давчуу зайд жолоогоо дэрлээд, хэрхэн зовж 60 хоног тэсч байсан болдоо гэхээс өрөвдөх юм…. гэж өр эмтэрч уйлах нэгэн эмэгтэй, өнчирсөн 6 хүүхэдтэй гэр бүлийн өмнө дөнгөж сая толгой гудайн сууж байгаад гарч ирлээ.

2020.06.06 – 2020.08.06 хүртэл яг 60 хоног онцгой байдлын дэглэмд машиндаа тусгаарлагдан тэсээд, ганц рейс хил гаргаад маргааш бууна гэж утсаар “лайв калл” хийж кабиндаа хоносон хань нь тэр шөнөдөө өнөөх шалаанзны “тусгаарлах кабинд”-аа мөнх бусыг үзүүлжээ.

Бидний л нэг адил үр хүүхэд гэр бүлээ тэжээхээр, онцгой дэглэмийн хатуу дэглэмд тээвэр хийж байсан нэг сайхан аав ийнхүү зүрх нь гэнэт зогсож зуурдаар нас барлаа.

Хэчнээн эрсийн шөрмөсийг татуулж, цөхрөлийг нь барж, хэдэн хүний амь, эрүүл мэндээр босох ёстой экспорт юм бээ Оюун-Эрдэнэ сайдаа !!!

Идэр есийн жаварт чиний талд жагсаж “Энхболд огцор ” гэж шудрага ёсыг хайсан залуус, энд халуун говьд, хилийн бүст танай засгийн боловсруулсан “Хүн тамлах -тусгай тээвэрт” нэг нэгээрээ үхэж эхэллээ Оюун-Эдэнэ сайдаа.

+45 хэмийн халуунд, яс кабины цоожинд тэсч байгаа тээвэрчдийн зориг тэвчээр нь хүрэвч, эр бие нь дийлэхгүй үхэж байна.

Ганц экспортын замаа мөлжиж гүзээ их суусан. Дор бүртээ дош газраа эрх дархаа тогтоосон, толгойгоо мэдсэн олон дарга нар , цавчаач дээрэмчин, эрх мэдэлтнүүдийг дараад чөдөрлөөд, Гашуун сухайтын баянзамд нэг төртэй, нэг хуультай, нэг засагтай гэдгийг ойлгуулаад өгч чадахгүй байна уу ТА.

Цагаан хаданд нас барсан хоёр талийгаачийн нэг нь 39 хөн настай, нөгөө нь 50 хүрээгүй 6 хүүхдийн эцэг, айл гэрийн хоймор байжээ.
7 тэрбум тонн нүүрстэй энэ Тавантолгой -д идэр залуус, ид сайхандаа ингэж нэг нэгээрээ үхээд байх уу…

Тээвэрчид эрхээ зөрчүүлнэ, хөдөлмөрөө мөлжүүлнэ. Авилгачдыг таргалуулна. Аархууд нь зодуулна.Торгуулна .

Оюун Эрдэнэ сайдаа… Танай засгийн сайдын гаргасан 80+шийдвэрийг энд Тавантолгойд захын уурхайн хурган дарга, хувийн компанийн хөтөч хоёр үл тоон дэвсэлж ЭЛЭГЛЭЖ байна. Нэг намын маань, шинэ бацааны засаг гэж таныг басамжилж байна.

Одоо боллоо шдээ Оюун-Эрдэнэ сайдаа.

Нэг бол тээвэрчид дээр та ирж 45 хэмийн халуунд дөрвөлжин кабинд нэг өдөр хамтдаа тусгаарлагдаж ҮЗ.. тэгээд НЭГ ДУГУЙНЫ ҮНЭ ХҮРЭХГҮЙ ЦАЛИН АВААД ҮЗ.

Нэг бол энэ тээвэрчдийн амьд явах эрхийг нь хамгаалах төрийн төлөөлөгчийг ИЛГЭЭ.

БИДНИЙ АСУУДЛЫГ БОДИТОЙ ШИЙД !!!!

Үгүй бол тээвэрчид амьд явах эрхийнхээ төлөө алхаад ч болсон тан дээр очино.

П.БАЯРХҮҮ БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО УЗ -ИЙН ДАРГА

2020.08.12

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.