Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Асрамж халамжийн төвөөс амьдралд хөл тавьж байгаа залуус байрны түлхүүрээ гардан авлаа
Мэдээ

Асрамж халамжийн төвөөс амьдралд хөл тавьж байгаа залуус байрны түлхүүрээ гардан авлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/13/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай хамтран асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах санамж бичгийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр байгуулсан билээ.

Энэхүү ажлын эхлэл болгож “Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч буй Л.Төрболд, “Манай гэр” асрамж халамжийн төвд амьдарч байсан Б.Батдорж нар Түрээсийн орон сууцны батламжаа гардан авч байсан юм. Тэгвэл өчигдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар Л.Төрболд, Б.Батдорж нарт түрээсийн орон сууцны түлхүүрийг гардууллаа. Арга хэмжээнд албаны хүмүүсээс гадна асрамж халамжийн төвийн төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Монгол Улсад 1069 хүүхэд халамж асрамжийн төвд амьдарч байна. Тэдгээр хүүхдүүдийн түүчээ болж, олон хүмүүсийн итгэлийг хүлээж, өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч буй хоёр дүүдээ баяр хүргэе. Бие даасан иргэн болж эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулаарай. Мөн бусад дүү нартаа үлгэр дуурайлал болж, эрдэм ном, ажил хөдөлмөртөө шамдан суралцаарай. Манай хамт олон та бүхний дэргэд үргэлж байх болно. Түүнчлэн энэ ажлыг бодит ажил болгож, дэмжин ажилласан Б.Сүхбаатар захирал танд талархал илэрхийлье” гэв.

Мөн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “18 нас хүрээд бие даан амьдрахаар гарч буй хүүхдүүдийг төрийн уялдаатай бодлогоор дэмжих хэрэгтэй. Бидний зүгээс эдгээр хоёр залууг дан ганц орон байраар хангаад зогсохгүй амьдралынх нь баталгаа болгож ажлын байраар хангаж байна. Тиймээс энэ хоёр маань одоо  НОСК-ийн хүүхдүүд болж байна” гэв.

“Өнөр бүл” хүүхдийн төвд өсч, хүмүүжсэн Л.Төрболд энэ жил МУБИС-ийн нэгдүгээр курст элсэн суралцаж байгаа аж. Тэрбээр “Би энэ олон хүний итгэлийг алдахгүйн төлөө хичээнгүйлэн суралцах болно. Мөн НОСК-ийн ах, эгч нартайгаа ажиллах болсондоо баяртай байна” гэсэн бол “Манай гэр” асрамж халамжийн төвд өсч хүмүүжсэн Б.Батдорж “Би өнгөрсөн хугацаанд гурван мэргэжил эзэмшиж,  мөн цэргийн алба хаасан. Одоо энэ олон хүний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээнгүйлэн ажиллаж, дүү нартаа үлгэрлэж амьдрах болно” гэсэн юм.

Асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих, түрээсийн орон сууцанд хамруулах ажил 4 жилийн хугацаанд хэрэгжих юм.

ГБХЗХГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.