Жүжигчин Ц.Ганзориг найман кг жин хасчээ
“Овжин охид” киноны Сампилийн дүрээр олноо танигдсан жүжигчин Ц.Ганзориг өдгөө Маск продакшний үндсэн жүжигчдийн нэг. Сүүлийн хэдэн жил нэлээдгүй жин нэмсэн тэрээр дэлгэцийн шинэ уран бүтээлд тоглохын тулд найман кг жин төвөггүй хассан гэнэ шүү.
Тэрээр хамтлагийнхаа залуу уран бүтээлчдийн нэг Чулуунцэцэгийн барьсан кето дэглэмээр ийнхүү маш богино хугацаанд жингээ хасчээ. Жүжигчин Ц.Ганзориг өдгөө Тэрэлж Туулын нутгаар кино зураг авалттай яваа.