Элийрэгч Ц.Уянга уучлал гуйв
Хэд хоногийн өмнө твиттерийн “элийрэгч” нэрээрээ танил болсон Ц.Уянга залуу насандаа олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг дэмжихгүй байгаа тухай үзэл бодлоо илэрхийлсэн.
Түүний үзэл бодол олон нийтийн сүлжээнд түймэр тавьсан мэт тархаж, иргэдийг хэд хоногийн хугацаанд талцуулж амжсан.
Тэр бүү хэл, олны танил хүмүүс түүний саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, лайв хийж амжив.
Харин “Элийрэгч” Ц.Уянга өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Таван үгтэй нэг өгүүлбэр бичээд, таван өдрийн хэрүүл болгочихлоо. Уучлаарай, ард түмэн” хэмээн бичжээ.