“Тоонот” студи 2018 оноос уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй.
Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна. Тус студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомгоо гаргаж, сонсогчидтойгоо баяраа тэмдэглэсэн.
Харин энэ удаа дээр дурдсан хоёр цомогт багтсан дуунуудаа сонсогчдод дахин хүргэхээр “Гараад ир, найз минь” тоглолтыг энэ сарын 21-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д хийх гэж байна. Тоглолтод “Тоонот” студийн уран бүтээлчдээс гадна регги дуучин Ratabuzz, реппер Thunder, KA, Lil ThugE, дижей Gezeg нар оролцох аж.